ОХУ-ын Засгийн газраас авто бензинийхээ экспортыг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.
Учир нь, тус улсад авто бензиний үнэ их хэмжээгээр өсөж байгаа аж. Тиймээс ОХУ-ын Засгийн газраас ирэх есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл авто бензиний экспортоо түр зогсоохоор болсон байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.07.29/ Ашигт малтмал газрын тосны газраас 15:00 цагт мэдээлэл хийнэ.
Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 0 )