Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баг тамирчдынхаа хамтаар Япон улсад ирэхдээ хэдэн хэдэн албан уулзалт хийжээ.
Тухайлбал, “Токио-2020” олимпын наадмын Монголын багийн элч, сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалтай спортыг дэмжих чиглэлд тодорхой ажлууд дээр санал солилцсоны үр дүнд, хоёр орны хөлбөмбөгийн спорт дахь хамтын ажиллагаа улам өргөжихөөр боллоо.
Тодруулбал, Еёкозуна Хакүхо М.Даваажаргал Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын дараа “AC Milan”, “ЦСКА- Москва” клубт болон Японы шигшээ багт нийт 98 тоглолтод оролцож, 39 гоол оруулсан, алдарт хөлбөмбөгчин Кейсү Хондатай уулзаж, Монголын хөлбөмбөгийн баг тамирчдыг дэмжин ажиллах талаар санал солилцсон байна.
Үүний үр дүнд цар тахлын нөхцөл байдал намдмагц тэд Монголын хөлбөмбөгийн холбоотой уулзахаар тов тогтжээ.
Дашрамд сонирхуулахад, Токио-1964 зуны XVIII олимпын наадамд Хакүхо М.Даваажаргалын аав Х.Мөнхбат чөлөөт бөхөөр, Кейсү Хондагийн авга ах завины төрөлд оролцож байжээ.
Токиогийн тэнгэрт монголчууд амжилтаар буухиалж, төрийн далбаагаа урьд өмнөх олимпын наадмаас олонтоо мандуулахаар хичээн зүтгэж байна.
Олимпын зургаа дахь өдрийн дараах байдлаар манай баг тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийн 206 орноос 40-р байрт бичигдэж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Суугаа цэцнээс хөдөлгөөнтэй ...ийн ажил бүтэмжтэй гэсэн үг байдаг. Гүйгээд л санаснаа амжуулаад байгаа залуу даа
Tenej yavsan mgl d bsan adilkhan ashiggui luukhaan tsarait
Хүүр минь ирж ажиллаа хмйгээч бэнзин түлш юмны үнэ тэнгэрт гарлаа. Зугаалж дуусаагүй бна у