24 ЦАГТ: 1019 тохиолдол илэрч, ДӨРВӨН хүн нас барлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. /2021.08.03/

Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1019 тохиолдол нэмж батлагджээ. Үүнээс 220 тохиолдол нь Улаанбаатар хотод, 799 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна. Халдвар авч, эмчлэгдэж байсан дөрвөн хүн нас баржээ.  Харин сүүлийн 24 цагт 2280 иргэн эдгэрчээ.

Өнөөдрийн байдлаар ковидын халдвартай 9293 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 5733 иргэний биеийн байдал хөнгөн, 2573 иргэний биеийн байдал хүндэвтэр, 832 иргэний биеийн байдал хүнд, 155 хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top