Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. /2021.08.04/
Сүүлийн 24 цагт 1444 тохиолдол шинээр илэрчээ. Үүнээс Улаанбаатар хотод 467, орон нутагт 977 тохиолдол батлагджээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9188 иргэн ковидын эмчилгээ хийлгэн, хэвтэн эмчлүүлж буйгаас 1779 нь хүүхэд, 402 нь жирэмсэн эх байна. Гэрийн хяналтад 9310 иргэн байгаа аж.
Ковидын халдвар авч, эмчилгээ хийлгэж байсан 6 иргэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд нас баржээ.
Орон нутгийн халдварын нөхцөл байдлыг харвал Баян-Өлгий аймагт хамгийн олон буюу 323 тохиолдол, Дархан-Уул аймагт 123 тохиолдол бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )