Богд уулын бүх аманд газар олгосон асуудлыг АТГ шалгаж байгаа

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 10

Засгийн газрын авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн өнгөрсөн баасан гарагт хуралдсан. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улсын бүртгэлийн байгууллага, газрын харилцаа, геодези зураг зүйн газар болон тухайн орон нутгийн татварын алба хооронд буюу нийт гурван байгууллагын дунд иргэний газар олголтын асуудал шийдэгдэж байгаа нь хамгийн их бухимдал төрүүлж байна. Иргэнд газар олгох процесс энэ гурван байгууллагын хүрээнд хуулийн  хугацаанд нь явсаар байтал хүндрэл учруулж байгаа юм. Үүнийг шийдэхийн тулд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай хамтарсан тушаал гаргаж, дээрх хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг судалж, танилцуулах ажлын хэсгийг байгууллаа.

Хоёрт, иргэдийн өмчлөх газрын жагсаалтыг жил бүр Засгийн газар шинэчилж баталдаг. Гэвч энэ жилийн жагсаалт батлагдаагүйн улмаас иргэд газар өмчлөх эрхээ авч чадахгүй, газрын алба Засгийн газрын шийдвэр гараагүй учир өмчлөх захирамжийг гаргаж чаддаггүй хүндрэл гарч байна. Иймд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд газар өмчлөх жагсаалтыг яаралтай оруулах саналтай байна. Мөн газрын албадад үүссэн маргаанууд бий. Иймээс дүүрэг болгоны газрын албанд 60 хоногийн хугацаанд бүх газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх аян өрнүүлэх чиглэлийг өглөө. Цаашид Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт өрхийн хэрэглээний 0.07 га газар олгохгүй гэдгийг хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Дүүргүүдэд сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллага, эмнэлэг барих нэн шаардлага гарч байгаа. Гэтэл нийслэл бүх боломжит газраа 0.07-оор өгч, нөөцөө шавхсан. Ийм учраас бид аль болох газар олголтыг хөдөө, орон нутаг руу болгож, төвлөрлийг бууруулах чиглэлээр хандуулах нь зүйтэй. Богд хан уулын бүх аманд газар олгосон асуудлыг шалгахаар АТГ маш том ажлын хэсэг гарган ажиллаж байгаа.

Туул голын сав дагуу олгогдсон газруудын талаар ч мэдээлэл  бий. Гэмт хэргийн шинжтэй нь гэмт хэргийн шинжээрээ явна биз. Ний нуугүй хэлэхэд, өмнөх үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын дийлэнх нь Богд уул, Туул гол, Тэрэлжийн сав газрын газар олголтыг хийсэн гэдэг нь үнэн. Цаашид Богд хан уулд дахин газар олгохгүй байх хууль гаргаж, хамгаалалтад авна. Богд уул орчмыг иргэд алхдаг, амарч зугаалдаг газар болговол яасан юм бэ гэх саналыг байнгын хорооны ажлын хэсэгт тавьсан.  Мөн хэд хэдэн хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гаргаж ажиллаж байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын хөрөнгийн биржийн тухай хууль юм. Өнөөдөр нүүрсний үнийг хэн нэг компанийн захирал, ТУЗ биш, зөвхөн дуудлага худалдаагаар үнэ тогтоож явдаг болохоор  хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Цаашид манай ажлын хэсэг нэгдүгээрт, төрийн байгууллага албан хаагчдын ажлын байрны зураг авалт хийх болно. Тодруулбал, хаана хүнд суртал, хаана субъектив шийдвэр гаргадаг албан тушаалтан байна энэ бүгдийг бид газрын албаны танилцуулж буй цахимаар шийдвэр гаргалт хийх процесс руу шилжүүлэх ажлыг явуулах болно. Хэрэв энэ ажлыг бид амжилттай хэрэгжүүлж чадвал ирэх онд олон улсын байгууллагын авлигын төсөөллийн үнэлгээгээр хоёр оронтой тоо руу ч орох боломж бий” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.26.194.45) 2025 оны 03 сарын 13

МЭДЭХГҮЙ. ЗУСЛАН БАЙХАД НЬ ДАРХАН ЦААЗТАЙ ГЭЭД ЗУСЛАН Г БУУЛГААД БАЙСАН ДАРАА НЬ ДАРХАН ЦААЗТАЙ ХҮМҮҮС БАЙШИН АМРАЛТ БАЙРИАД БАЙГАА ШДЭЭ. ЗАНДАНШАТАР ДАРГА ХҮРТЭЛ ТЭНД АМДАРЧ НОМТОЙБАЯР ЭХИЙХ НЬ ХЭЛДГЭЭР ТЭДНИЙ ГЭР БҮЛ МОНГОЛ УЛСЫНХАА ЭРХ АШИГ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ҮХЭН ХАТАН ТЭМЦЭЖ ЗАЛААТЫН АМАНД ЭЗЭН СУУСАН ГЭЖ АРД ИРГЭД ШУУГИЖ БАЙНА. АРД ОЛОНД Л ЭНЭ БҮХ ЮМ ЧИНЬ ОГТ ХАМААГҮЙ. ДЭЭДСҮҮДТЭЙГЭЭ УЧРАА ОЛЦГОО.

1  |  0
Зочин(202.126.89.250) 2025 оны 03 сарын 13

Юун шалгах. Шалгаад яадын? Одоо нөгөө огтоно Сумъяа тэр бүх айлуудад газрынх нь албан ёсны эзэмших эрхийг өгнө гээд явж байналээ. Олигархууд нэгнийгээхээ бөгсийг л хамгаална. Уг нь Ховдынхны л эхлүүлсэн бизнес шүү дээ. Хүзүүгүй Элбэг, М.Энхболд, Бадамжунай нар толгойлж зарахыг нь Ховдын бөхчүүд Батзориг, сумо Батбаяр нар гүйцэтгэсэн.

3  |  0
Занга(202.179.26.73) 2025 оны 03 сарын 13

Шалгаад дараа нь яах гэж байна газрыг чөлөөлүүлж Богд уулыг унаган төрхөнд нь оруулах уу? Тэгэх бол Зайсангаас эхлэ. Эхлээд суурьшлын бүс биш гэдгийг хэлж айлуудыг нь хөөж гарга дараа нь барилгуудыг нь нураан буулгаж жижиглээд барилгын материалын үйлдвэрүүд рүү ачуул . Ухсан нүх болгоныг тэгшлүүлж зүлэгжүүлэн мод тарьж цэцрлэгт хүрээлэн байгуулж үндэсний зоопарк байгуул.

2  |  1
Ард(108.51.179.136) 2025 оны 03 сарын 13

Одоо үнийг нь дийлэхгүй шүү дээ.Бас газар олговол баячууд нь шахалдаад тухгүй болох байлгүй дээ.

2  |  1
Top