Л.Халтар: Зургаан зөрлөг, гурван өртөөтэй 135 км төмөр зам барина

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 11

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.11/ Төрийн ордонд үргэлжилж байна. 

Тэгвэл яг одоо Зам тээврийн сайд Л.Халтар Засгийн газрын хуралдаанаар ямар шийдвэр гаргасан талаар олон нийтэд мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас төмөр замын салбарт хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгөх нь зөв байх. Сүүлийн хэдэн жил төмөр замын бүтээн байгуулалтын он жил болж байна, цаашид үргэлжилнэ. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км төмөр замын ажил амжилттай явагдаж байна, төгсөх шатандаа явна. Мөн Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил амжилттай явж байна. Энэ ажил 2022 оны долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд үндсэндээ хилийн өртөө бүрэн байгуулагдаж, нээгдэнэ" гэв. 

Түүнчлэн "Одоо дөрвөн том төсөл байна. Бүгд Засгийн газраас тодорхой шийдвэр нь гарсан. Зүүнбаян өртөөнөөс Ханги мандалын төмөр замын чиглэлийн асуудал байна. Энэ боомтыг нээснээр Монгол Улсаас гарах уул уурхайн бүтээгдэхүүн, экспортын тээврийг нэмэхэд хамгийн гол зүйл. Дараагийн ажил нь Дорнод аймгийн Чойбалсан хотоос Эрээн зам чиглэлийн 237 км төмөр зам байдаг. Нийтдээ 1080 гаруй км төмөр замын асуудал байна. Богд хаан төмөр замын асуудлыг олон жил ярьсан даа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраар орж, гүйцэтгэгч байгууллага тодорсон. Ирэх долоо хоногт яг ямар газраар дамжиж, аль өртөөтэй холбогдох нь эцэслэгдэнэ. Маш товч хэлэхэд, цоо шинээр 135 км авто замыг барина. Зургаан зөрлөг, гурван өртөөтэй байна. Нийт 19.3 сая куб.метрийн газар шорооны ажлыг эхлүүлэх гэж байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Р(98.7.87.130) 2021 оны 08 сарын 12

Цэргүүд ажиллуулсан хугацааны цэргүүдийн цалинг нь өгч шоугаа хийсэн. Одоо тэнд ажилласан офицер ахлагч нарынхаа цалинг өгөөч ээ. Сарын 2200000 төгрөг гэж 2 жил ажиллуулчихаад цалинг нь одоо болтол өгдөггүй новширч байна шүү

0  |  0
Зочин(202.126.90.156) 2021 оны 08 сарын 14

Энэ Богд хаан төмөр зам ч Дарханы замын жишгээр болч мөдгүй байх аа, ярих хийх 2-ыг хооронд их зай бий дээ, төрийнхний хийж байгаа ажил нэг иймэрхүү хоосон том ам л байх юм даа

1  |  0
b(66.181.161.25) 2021 оны 08 сарын 12

bogdhan bushuu varigdaasai

0  |  0
Их илч(202.126.90.39) 2021 оны 08 сарын 11

ТТ -оос Ханги хүртэл нарийн цалинтай 435 КМ төмөр зам баривал дээр л баймаар. Зүүнбачнгаас өргөн цалинтай барихаар Ханги-Мандалд бас л шилжүүлэн ачих гээд бөөн зардал

0  |  1
Top