УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас Дарханы замын ажил хэдэн хувьтай байгааг тодрууллаа.
-Дарханы замын гүйцэтгэл хэдэн хувьтай байна вэ?
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр үндсэн урсгал хийгдэж байгаа. 1,3,5 дугаар багц бол хучилтаа авсан тул хөдөлгөөн нээсэн. Одоо тэмдэг тэмдэглэгээ хийгээд, хаалт, хашилтуудыг нь хийгээд явж байна. Ер нь бол 85-93 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Энэ онд бүрэн ашиглалтад орно. Азийн хөгжлийн банкны хөрс хучилтийн 2,4 дүгээр багц 90 орчим км зам байгаа. Өмнөх Хятад компани нь ажлаа хийхгүй болохоор нь болиулаад, дараагийн сонгон шалгаруулалтыг зарласан. Саяхан шинэ компаниуд нь тодроод, ажил нь эхлэх гэж байгаа юм байна. Энэ онд суурь ажил хийгдэх байх. Ирэх жилийн он дуусахаас өмнө дуусна.
Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хажууд нь цоо шинээр барьж байгаа хоёр урсгал бий. Тэрхүү 204 км зам бол 5 багцад хуваагдан ажил нь үргэлжилж байна. Түрүүчээсээ 30 хувийн гүйцэтгэлтэй болж эхэлсэн. Энэ оны тухайд суурь ажил бүтэн хийгдээд, ирэх онд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ер нь бол би нэлээн шахаж байна. Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа замын ажлаас 4-р багц бага зэрэг удаашралтай байгаа нь санаа зовоож байна.
-Энэ замыг цаг алдалгүй ашиглалтад оруулахад таныг хувь нэмрээ оруулна гэж Дарханчууд итгэж байгаа байх?
-Энэ ажил бол одоо гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Намайг гишүүн болохоос хоёр жилийн өмнө эхэлсэн ч таг гацсан байсан. Одоо би гишүүн болоод нэг жил болж байна. Энэ хугацаанд араас нь хөөцөлдөөд, гацааг нь гаргаад, санаачлагатай ажиллаад, явж байна. Үүнийгээ хүмүүст хэлэх ёстой юм шиг байна лээ.
-Өмнөх замыг нь хуулсан явдал ихээхэн буруу шийдвэр болсон гэж олон нийт шүүмжилдэг. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Ер нь бол зохион байгуулалтын алдаа гарсан. Нэгэнт эхлээд заваарчихсан ажилтай зууралдахад олон бэрхшээл гардаг юм байна. Ямар ч гэсэн цэгцэнд нь оруулж байна.

Сэтгэгдэл ( 23 )
Дэмждэг шүү. Сайн ажиллаж бгаа мундаг залуу
Дарханы зам дээр ажил хийсэн хүмүүсийн тооцоо мөнгийг нь шийдээд 2сар болж бн
Худлаа ярихаа больж үз. Дуусах нь тодорхойгүй байнаа. Багц гээд яриад байх юм. Тэр багц авсан компани нь техник ч үгүй энд тэндээс түрээсийн машин механизм авсан авдаг бололтой . Чадвар муутай харагдсан шүү. Хурдтай дайчин ажиллаж болдоггүй юм байх даа. Ардын Нам маш муу байна. Бид яах гэж сонгов доо.
Энэ нэг мэдрэл муутай нөхрийнхөө талаар Дарханыхан юу бодож суудаг юм бол доо, Дарханы ханыг тэнэг хүн аятай л молигодох санаатай даг шүү
chamtai chamgui hiih ni hiigeed hiihgui ni suutsgaaj baina le shu
Нам гэж сайхан юм байх юм аа. Ийм хүнийг гаргаад тавьчихдаг. Хэлэх ч үг алга
Сайхан туудаг гар уу харин, гацаанаас нь гаргаад л, сайн шахаад өгсөн чинь нөгөөдүүл нь сайн ажиллаад л, дүрдээ хэт итгэж том бааж байж дараа нь хэлэх үггүй болж балрах вий
Харц марц нь эвгүй харагдаж байх чинь ачааллаа даахгүй ядаргаанд орчихоод буруу зөрүү яриад бгаа юм биш үү. Хөөрхий наанадаж биеэ, цаанадаж гэр бүл байдаг бол тэднийгээ бод. Бид яахав.
Энэ ингэж эрүүтэж бхаар эртхэн шиг мажийчихвал өөрт нь л хэрэгтэй юм даа.
Мангар бацаан худлаа шаагаад байгаарай бараг би явуулж бна гэх гээд бна уу худалч бацаан ингэж удаан зам барьдаггүй юмаа хө бусад аймаг бусад газарт барьж бгаа замаас суралц нусгай минь дараа нь би бартулсан гэх юм бна шүү энэ лалар чинь чамаар дутахгүй үамынхан өөрсдөө барьчихнаа чи зүгээр банкнаас авсан мөнгөө төл лаларын бацаан минь
Их хурлын гишүүн болохоороо л бүх юмыг мэддэг болчихдог юм уу хаашаа юм. Энэ хэдэн эргүүд нээрээ мэдэхгүй сэдэв, оролцохгүй асуудал байхгүй юм уу. Тэнэг хүний дуугүй нь сүртэй гэдэг үг байдаг юм даа.
ГАЦАА ГАРСАН ЮМ ОГТ БАЙХГҮЙ, ЯДАХНАА 61-ИЙН ГАРАМ ХҮРТЛЭХ ЗАМАА Ч НЭЭЖ ЧАДАХГҮЙ, ХҮЙ ДОЛООН ХУДГААР ТОЙРУУЛЖ ТАМАЛСААР БАЙЖ, ЯАЖ ИНГЭЖ ЯРЬДАГ БАЙНА АА?
Дарханыхан наад эргүү бдкагаа таньж авсан бол дараагийн сонгуулиар зайлуулаарай. Битгий шаа гэж наад бдкадаа хэл
Энэ тэнэгээс эртхэн салсан нь дээр шүү, дарханчуудаа
Ажил үүргийн зохицуулалтыг ялгаж салгаж ойлгож чадаагүй яваа салхи Дамбий. Замыг УИХ ын бүтээн байгуулалт гээд ойлгочихож хөөрхий салхи.
гишүүн ямар ажил хийх ёстойг мэддэгүй мал бна даа
Ингэж хамаагүй хуцаж болохгүй дээ. Гацаандаа байгаа. Европын банкны ажил угаасаа урагштай яваа. Энд Уих-н гишүүн манай үндэстний олигархуудын нэг Ж.Ганбаатарын компанийг дурьдаж болно. Түүний компани хаа очиж ажлаа хариуцлагатай хийж байгаа. Харин Дамдинням Б.Энх-Амгаланг л сайн боргох байсан юм уг нь. Одоо ажил хийж байгаа хүний урдуур гүйж гүйдэг нохой болж оноо авах гэж хуцахаа боливол таарна.
Корона гэж дэлхийгээр нэг гарсан өвчний улмаас 1 жил гацсан л даа. Энэ нэг салхи дамбийгийн нэмэр бус нэрмээс нь л их байх. Энэ нэг эргүү дагзаараа улсын төсвөөс хумсалсан 33 тэрбум төгрөгийг нь төлүүлээч ДАРХАНчууд аа.
Ovilgogyi shaar!
BUH HURUNGIIN SHIIDCHEED BAIHAD AJIL N YAVDAGGUIN YAMAR UCHIRTAI YUM BOL
Зам тээврийн сайдын ажлыг хийгээд байх юм, УИХ-ын гишүүний ажлаа хийгээч, эсвэл юу хийдгийг одоо болтол мэдэхгүй будилсаар явна уу.
Энэ сагсуу залуу бүхнийг хийж байгаа юм шиг л залах юм даа.Одоо тэгвэл Зам тээврийн яамны хэрэг байхгүй татан буулгая.Энэ гишүүнцэрүүд бүхнийг хийчих юм байна л даа.УИХ-ын гишүүний үүрэг өөр л байх ёстой доо
Saikhan hulgaich. MCS-iin buunii nohoi