Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Манай улсын цэвэр усны нөөц хомсдож, саарал усыг ашиглах шаардлага үүссэн гэдгийг албаныхан хэлж байна. Саарал усны үйлдвэр барих гэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Ус сувгийн удирдах газарт Мянганы сорилтын сангаас баруун эх үүсвэрийн усыг дахин боловсруулах, дахин сэргээж саарал усыг ямарваа нэгэн хэлбэрээр ашиглах үйлдвэрийн зураг төслийг хүлээлгэж өглөө. Энэхүү үйлдвэр нь Монгол Улсад Мянганы сорилтын сангийн хүрээнд хийгдэж байгаа 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барих үйлдвэр юм. Сонгино уулын бэлд баригдана. Энэ наймдугаар сарын 20-нд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, нээлтээ хийнэ.
-Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт хэчнээн м.куб бохир усыг цэвэршүүлэг юм бэ. Саарал усны үйлдвэрийг барьснаар тэр тоо хэд дахин өсөх вэ?
-Хоногт 160-170 мянган м.куб усыг Төв цэвэрлэх байгууламжаараа дамжуулж цэвэрлэж, стандартын шаардлага хангасан усыг байгальд нийлүүлдэг. Сүүлийн үед Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал их болсон. Хоногт 180 мянган м.куб хүрээд байна. Усыг дахин цэвэрлэх үйлдвэр маань хоногт 180 мянган м.куб усыг хүлээж авч, цэвэрлэн дахин ашиглах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Төв цэвэрлэх байгууламжаас гарсан бүх усыг хүлээн авч хүн амын ундны усанд хэрэглэхээс бусад бүх зүйлд хэрэглэх боломжтой болж байгаа юм. Хамгийн анх баригдах үйлдвэр болохоор эхний ээлжид 30 мянган м.куб ус, дараа нь 70 мянган м.куб ус гэх зэргээр нэмэгдүүлнэ. Эхний ээлжид Улаанбаатар хотын III, IV цахилгаан станцын хөргүүр дээр ашиглана. Тэнд гүний цэвэр, цэнгэг усыг ашигладаг. Улаанбаатар хотын гүний цэнгэг усны нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цаашлаад зүлэг ногоо, машин тэргээ угаадаг усыг саарал усаар хангаж эхэлнэ. Энэхүү үйлдвэр маань 2024 онд баригдаж дуусах юм.
-Саарал усны эрэлт хэрэгцээ зайлшгүй бий болох ёстой нь харагдаж байна. Саарал усыг ашиглахгүй бол цэвэр усны хомсдол бий болоход ойрхон байна л даа?
-Хэрэгцээ өндөр байна. Бид ирээдүйгээсээ хулгайлж цэвэр усаа бүх зүйлд хэрэглэж байна. Цэвэр усыг хайрлахгүйгээр шууд хэрэглээндээ хэрэглэж байна. Иймэрхүү зүйлийг 2024 оноос хална, байхгүй болгоно. Үйлдвэрийн зураг төслийг 2018 оноос эхэлж хийж эхэлсэн, Маш олон хүний гар оролцсон. Шилдэг гэсэн эрдэмтэд хурдтай ажилласны хүрээнд бидэнд бичиг баримтыг нь хүлээлгэн өгч байна. Дэлхийн стандартыг барьж, усныхаа хэрэглээг авч явахгүй бол болохгүй. Зураг төслийн хүрээн манайх эхнээс нь дуустал хяналтаа тавьж ажиллах болно.
-Бүтээн байгуулалтын ажил хэзээнээс эхлэх вэ, хэчнээн хүнийг ажлын байраар хангах вэ?
-Энэ сарын 20-нд шаваа тавих гэж байна. Харин яг хэдэн хүнийг ажлын байраар хангахыг нь хэлж мэдэхгүй байна, эрт байна. Нууц байдаг болохоор дэлгэрэнгүй ярьж болохгүй байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 7 )
1
1
350.0 САЯ АМ. ДОЛЛАРЫГ НЬ ХЭН НЭГЭН ХУЛГАЙЧ ИДЧИХГҮЙ БОЛ САЙХАН МӨРӨӨДӨЛ БАЙНА
Болж л байна. Голын эрэгтэй газруудын тунасан бохирын бус уснуудыг уг нь гол руу ховилдож урсгаж оруулдаг болмоор байхын.
Төрийн нууц хулгайч нарт ил