Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.08.17/ гадаадын хөрөнгө оруулагчидтай зөвлөлдөх уулзалт хийж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газраас цар тахлын дараах үеийн эдийн засаг ямар байх, ямар бодлого баримтлах талаар хурдтай ажил хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчидтай мэдээлэл солилцох нь зүйтэй. Засгийн газрын 200 дахь хоног тохиож байгаа энэ үед цар тахлын амаргүй нөхцөл байдал үргэлжилж байна. Дэлхийн бүх Засгийн газар цар тахлын даван туулах сорилттой тулгарч, стратегиа хуваалцаж, хамтдаа ажиллаж байгааг тэмдэглэх нь зүйн хэрэг. 100 хоног тутам Засгийн газар ажлаа тайлагнаж байгаа. Харин 200 дахь хоног бол гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн түншлэлээр цар тахлыг даван туулахад онцгой анхаарна. Ардчилалд шилжсэн 30 жилийн хугацаанд эдийн засаг 10 дахин тэлсэн ч алдаа, оноо бий. Үүнд өөрсдөдөө дүгнэлт хийж засаж, залруулна” хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 0 )