Засгийн газар 200 хоногт ДАРААХ АЖЛЫГ хийжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 17

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 200 дахь хоног өнөөдөр /2021.08.17/ тохиож байна. 

Өнгөрсөн хугацаанд тус Засгийн газар ямар ажил амжуулсан талаар цахим хуудсаараа товчхон танилцуулав.

Ёс зүй, сахилга бат, цахим шилжилт, ил тод засаглах зорилт тавьж ажиллаад авлигын индексээр 111 дүгээр байрт оров.

АИ-92 авто бензиний дотоодын зах зээл дээрх үнийн өсөлтийг хязгаарлах үүднээс онцгой албан татвараас чөлөөлсөн. Ингэхдээ вакцинжуулалт нийт хүн амын 60 хувьд хүртэл авто бензиний үнэ өсгөхгүй байх тохироо хийсэн. Өнгөрсөн нэг сарын дотор шатахуун 600 төгрөгөөр өсч, литр тутамдаа 1450 байснаа 2050 төгрөг болоод байгаа юм.

Замын-Үүдийн боомтын нөхцөл байдлыг сайжруулсан гэж мэдээлж байна. Ингэхдээ дараах ажлуудыг хийсэн аж.

2021-2022 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэг эхлүүлэх шийдвэр гаргаж, 5:9 хөтөлбөр боловсруулсан.

Цар тахлын нөхцөл байдал одоо ч сайнгүй байна. Тэгвэл дэлхий дахинд уг халдвараар нас барагсдын тоо дэлхийн хүн амын 2,1 хувийг эзэлж байгаа бол Монгол Улсад 0,5 хувийг эзэлж байна гэдгийг онцолжээ.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засгийн өсөлт -5,3 хувьтай гарсан.

Эдийн засгийн өсөлт буурч байгаа энэ үед 130 мянган ажлын байраа алдах эрсдэлтэй байсан. Харин 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлснээр 225 мянган ажлын байрыг хадгалж чадсан байна.

Нийт хүн амын 60 гаруй хувийг вакцинжуулаад байгаа тул халдвараас хамгаалах дундаж үр нөлөө нь 75-80 хувь, хүндэрсэн тохиолдолд нас баралтаас сэргийлэх магадлал 92 хувь гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.23.131) 2025 оны 03 сарын 13

Түгжрэлийг бууруулхаар юу хийв иргэд бухимдсаар байхуу

1  |  0
Top