Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.18/ боллоо. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан талаар Сангийн сайд Б.Жавхлан яг одоо мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Ковидын хуулийг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасан. Түүнээс цааш сунгах эсэхийг ярих нь эрт байна. УИХ-аас баталсан төсвийн хүрээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг аваад явна" гэв.
Түүнчлэн "Цалин, тэтгэвэр нэмэх эсэхийг хэлэх эрт байна. Ирэх оны төсвийг аравдугаар сард УИХ-д өргөн барина. Тэр үед илүү тодорхой болох байх" гэдгийг хэллээ.
Үүнээс гадна Сангийн сайд Б.Жавхлан "Төрийн банк, Хөгжлийн банкны чиг үүргийг шинэчилнэ. Төрийн банк жижиглэнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Цаашид илүү тодорхой болгоно. Бага орлоготой хэсгийг бойжуулах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх үйлд Төрийн банк хувь нэмрээ оруулах ёстой гэж үзэж байна. Ингэхийн тулд энэхүү банкнаас үзүүлдэг үйлчилгээний цар хүрээг тэлнэ. Өөрөөр хэлбэл, нийгмийн тодорхой хэсэгт хүрч үйлчилнэ гэсэн үг. Харин төр, засгаас Төрийн банканд тусалж дэмжинэ. Улс орнууд дундаж давхаргаа өөр өөрөөр тодорхойлж байна. Манай улсад сард 1-1.3 сая төгрөгийн орлоготой өрхийг дундаж давхарга гэж үзнэ. Машин, байрны зээлээ төлчихдөг, хадгаламжтай өрхүүдийг олон улсын жишгээр дундаж давхаргынхан гэж нэрлэдэг. Бид цаашид дундаж давхарга бойжуулах хэрэгтэй. Хөгжлийн банк өнөөдрийг хүртэл төслийн буюу том хэмжээний зээл олгосоор ирсэн. Манай улсын эдийн засагт худалдаа томоохон байр суурь эзэлдэг. Гэвч манайд худалдааны санхүүжилт дутагдалтай байна. Цаашид Хөгжлийн банкийг экспорт, импортын банк болгоно. Үүний тулд Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Гэхдээ банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна" хэмээн ярилаа.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 6 )
Нэг бол цалин тэтгэвэрээ нэм эс бол юмныхаа үнийг буулгаж 2 жилийн өмнө ямар үнэтэй байсан яг тэр үнэлгээнд аваач тэгэхгүй бол ард түмэн та нарыг тарааж л таарана...
цалингаа нэмээчээ юмны чинь үнэ тэнгэрт хадчихлаа бензэн тос чинь тэнгэрт хадлаа та нарын цалин чинь өндөр юм бол ард түмэн чинь хэцүүдэж бна ёстой новш юмаа
цалингаа нэмээчээ юмны чинь үнэ тэнгэрт хадчихлаа бензэн тос чинь тэнгэрт хадлаа та нарын цалин чинь өндөр юм бол ард түмэн чинь хэцүүдэж бна ёстой новш юмаа
Тэтгэвэрийн доод хэмжээ хэд байдгийг мэдэхүү сайдаа талхны үнээ мэдэхүү юмны үнэ өссөн гэж сонссонуу сайдаа
Тэтгэвэр нэмэх хэрэгтэй байна өөрсдөө дарга нар энэ сонгууль гээд баахан мөнгө зарцуулсан байж хэдхэн тэтгэвэр авдаг ахмад настнаа яагаад ядуу амьдруулдаг байна өөрсдиинхээ аав ээжид болохоор их л мөнгө зарцуулж байгаа шүүдээ
Цалингаа нэмж чадахгүй бол чи огцорч Ийм эдийн засгийн тооцоо хийж чадахгүй ширээни йард суудаг цүнх баригч нараа засгийн газар огцруулаач Наад хөнрийн чинь огцруулах үндэслэл ойлгомтоЙ ш дээ Хүрэлбаатар сайдаа ард түмэн санаж байна