УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-аас туурга тусгаарлаж, Иргэний оролцооны нэгдэл нам байгуулсан билээ.
Есдүгээр сарын 9-ны 09:00 цагаас намын үүсгэн байгуулах хурлаа хийж, намын дарга, удирдах албан тушаалтнуудаа сонгохоор бэлдэж байгаа аж. Нийт 214 төлөөлөгч ZOOM, 30 төлөөлөгч нь биечлэн оролцох аж. Хурлын төсөв болох 67 сая төгрөг баталжээ. Одоогийн 42 сая төгрөгийн хандив цуглажээ. Үлдсэн 25 сая төгрөгийг олон нийтээс цуглуулахаар хандив гуйж байгаагаа тэрбээр лайв хийсэн юм. Ц.Оюунгэрэл улстөрийн рейтинг сайтай учир түүнийг дэмжиж хандив өгөх хүн олон байдаг нь АН-ын даргын сонгуулиар харагдсан. Тэрбээр 24-хөн цагийн дотор 94 сая төгрөг босгож байв. Харин энэ удаад 25 сая төгрөг босгох шаардлагатай байгаа тул өдөрт 1 сая төгрөг цуглахад хангалттай гэж тэрбээр мэдэгдлээ.
Ц.Оюунгэрэлийн хандивын рекорд бусад улстөрчдийн үзүүлэлтийг эвдсэн гэхэд хэлсдэхгүй. Тэрбээр Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр 94 сая төгрөг босгох шаардлага үүсч, энэ мөнгийг хамгийн богино хугацаанд хамгийн амжилттай босгосон билээ. Олон нийтэд нээлттэй хандив зарлаж, 24 цагийн дотор босгосон юм. Гэхдээ тухайн үеийн АН-ын хуваагдлаас болж намын даргын нэр дэвшилт нэлээд ээдрээтэй болж Ц.Оюунгэрэл С.Эрдэнийн талын АН-д дэвшиж байв. Ингэснээр дэнчин хоёр дахин буурч 35 сая төгрөг төлөөд үлдэгдэл хандиваа буцаан шилжүүлснийг энд тодотгох нь зүйтэй болов уу.
Ингээд АН-ын даргад М.Тулгат ялалт байгуулж, Ц.Оюунгэрэл саналын тоогоор хоёрдугаарт эрэмбэлэгдэв. Тухайн үед Ц.Оюунгэрэл "энэ бол бие халаалт байлаа. Цаана нь дахиад нэг даваа байна" гэж мэдэгдэж байв.
Ц.Оюунгэрэл улстөрийн шинэ хүчин байгуулах болсон шалтгаан нь АН-ын даргын сонгуульд ялагдал хүлээгээд удалгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших намын сунгаанд дахин ялагдал хүлээсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл АН Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвших сонгон шалгаруулалтаа шударга явуулаагүй гэдгийг тэрбээр битүүхэн илэрхийлээд амжсан юм. Ингээд хоёр ч сунгаанд ялагдал хүлээсэн хатагтай маань намаа орхин гарч, шинэхэн намын даргадаа өөрийн нэрээ дэвшүүлж, хурлаа хийхээр зэхэн сууна.

Сэтгэгдэл ( 6 )
Барууны жишгээр бол залуу насандаа яваа хүн дээ. 60-70 насандаа санасандаа хүрч мэдэхийг хэн байг гэхэв. Амжилт хүсьe!
Алуурчин элбэгдоржийн *** дэвсгэр алуурчин элбэгдоржийн *** дэвсгэр алуурчин элбэгдоржийн *** дэвсгэр алуурчин элбэгдоржийн *** дэвсгэр алуурчин элбэгдоржийн *** дэвсгэр
Odoo boli gerte taivan suu ach zeegee har
Монголд одоо шинээр нам байгуулах нь байтугай хуучин байсан жижиг намуудыг болдогсон бол нэгтгэмээр байна.
Энэ солиотой хүүхэн одоо болимоор юм
Тууштай эх оронч эмэгтэй. Сайн бүхний үлгэр дууриалал нийгэмд үзүүлдэг учраас монголчуудын гэрэл арай ч бөхчөөгүй байгаа.