"Токио 2020" Зуны Паралимпын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын түрүүч тамирчид, дасгалжуулагчид болон албаны хүмүүс, шүүгч, сэтгүүлчид гэсэн 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр /2021.08.20/ Наран улсыг зорилоо.
Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд болон БТСУХ, Үндэсний паралимпын хорооны албаны төлөөлөгчид "Чингис хаан" нисэх буудалд хүрэлцэн ирж, тамирчдад амжилт хүсэж, үдэн гаргаж өсөн байна.
Зуны Паралимпийн 16 дахь удаагийн их наадамд Монгол Улсын баг тамирчид Пара Жүдо, Таеквондо, Байт харваа, Буудлага, Хөнгөн Атлетик, Хүндийн өргөлт гэсэн спортын зургаан төрөлд, 11 тамирчин эх орноо төлөөлөн хүч, авхаалж самбаагаа сорино.
16 дахь удаагийн паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд явагдах бөгөөд 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
"ТОКИО 2020" ЗУНЫ ПАРАЛИМПЫН НААДАМД ОРОЛЦОХ ТАМИРЧИД
1. Пара хөнгөн атлетикийн тамирчин Олон улсын хэмжээний мастер П.Энхманлай. Олон улсын хэмжээний мастер Д.Саруултөгс
2. Пара таеквондогийн тамирчин Олон Улсын хэмжээний мастер Г.Болор-Эрдэнэ,Олон Улсын хэмжээний мастер Х.Энхтуяа.
3.Гавьяат тамирчин Э.Содномпилжээ
4. Пара байт харвааны тамирчин Намжилмаагийн Мөнхбаатар.
5. Пара буудлагын тамирчин З.Ганбаатар.
Сэтгэгдэл ( 0 )