Анхан шатнаас эхлээд олон улсын өндөр зэрэглэлтэй болсон ч тасралтгүй суралцаж байдаг мэргэшил бол шүүгчийн ажил билээ.
Хөлбөмбөгийн салшгүй нэгэн хэсэг шүүгчийн ажлыг сонгож, ур чадвар мэдлэгээрээ зохих шалгуурт тэнцэн Монгол Хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны "С" ангилалтай шүүгч болсон залуус эдгээр өдрүүдэд суралцах үйлсээ үргэлжлүүлсээр байна.
МХБХ-ны шүүгчээр 17 ажиллаж, ОУХБХ-ны шүүгчийн зэрэглэлийг 2012-2020 оны хооронд нэр төртэй зүүж явсан өдгөө холбооны Шүүгчийн хэлтсийн даргын албыг хашиж буй Д.Түмэнбаяр залуу шүүгчдэд мэдлэг туршлага бүхнээ харамгүй зааж байгаа юм.
"С" ангилалтай шүүгчид онол практикын хосолсон хэлбэрээр мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ дүрмийн хүрээнд бусдад тайлбар өгч, өөрийгөө илэрхийлэх, илтгэх чадвараа дээшлүүлж буйг онцлох нь зүйн хэрэг биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )