Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ 2020-2028 оны хооронд хэрэгжүүлэх урт хугацааны төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. “Найман жил - найман зорилт” урт хугацааны төлөвлөгөөний хүрээнд МХБХ-ны хэлтсүүд 2022 онд хийгдэх ажлуудаа урьдчилан танилцуулах зорилгоор Retreat уулзалтыг зохион байгууллаа.
Уг уулзалтад МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Тэрбаатар оролцож хэлтсүүдийн үйл ажиллагаа, төлөвлөгөөг баяжуулах санаа бодлоосоо хуваалцлаа.
Энэхүү уулзалтаас гарсан хийгдэх ажлууд 9-р сард эцэслэгдэх бөгөөд 2021 оны 4-р улиралд болох Зөвлөлийн хурлаар батлагдах юм.
Сэтгэгдэл ( 0 )