ПАРАЛИМП: Аварга Д.Баатаржав хүүгээ дасгалжуулна

2021 оны 08 сарын 24

Япон улсын нийслэлд өнөөдөр /2021.08.24/ "Токио-2020" зуны Паралимпын XVI наадам эхэлж байна.

"Токио-2020" зуны паралимпын наадмын Монголын баг тамирчдын тэмцээний салхийг хагалж байт харвааны тамирчин Н.Мөнхбаатар 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр цэц мэргэнээ үзэх юм.

Энэ удаагийн "Токио 2020" Паралимпын XVI их наадамд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын аварга Д.Баатаржав дасгалжуулагч, өөрийн хүү Б.Золбоогийн хамт шавь нараа дасгалжуулан оролцож байна.

Дамбадондогийн Баатаржав нь "Бээжин-2008" Паралимпын их наадамд байт харвааны төрлийн шигшээ харваанд БНХАУ-ын тамирчинг хожиж, аваргын алтан мeдалийг хүртэн, Монголын пара баг тамирчдын анхны мeдалийг эх орондоо авчирсан Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин юм.

Улмаар Рио 2016 Паралимпын наадмын нээлтэнд Д.Баатаржав аварга маань Монгол Улсынхаа тугийг барьж жагссан бөгөөд паралимпэд анх удаа зохиогдсон холимог хосын төрөлд Б.Оюун-Эрдэнийн хамт оролцож 40 орны багаас шилдэг дөрөвт үлдэн мeдалийн төлөө хоёр удаа харваж байлаа.

Пара байт харвааны мастерууддаа амжилт хүсье!!!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(64.119.23.3) 2021 оны 08 сарын 25

Хүүтэйгээ хамт дасгалжуулагчаар ажиллах юм биш үү?

0  |  0
Top