ПАРАЛИМП: Монголын баг тамирчдын хуваарийг танилцуулж байна

2021 оны 08 сарын 24

Зуны 16 дахь удаагийн паралимпийн наадам өнөөдөр /2021.08.24/ Токио хотноо нээлтээ хийнэ.

Энэ удаагийн наадамд 162 орны баг тамирчид оролцохоор болж, “Рио-2016” олимпийг давж гарсан (Риод 159 улс оролцсон) талаар зохион байгуулагчид мэдээллээ.

Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сент-Винсент ба Гренадин гэсэн таван улс паралимпод анх удаа оролцохоор болжээ. Харин БНАСАУ, Кирибати, Самао, Тонга, Вануату зэрэг улс Ковидын шалтгаанаар, Афганистан улс төрийн байдлын улмаас оролцохоос татгалзсан юм.  “Токиод 162 улс оролцохоор болсон нь үнэхээр бахархалтай байна. Сүүлийн 18 сар паралимпийн наадмын бүх оролцогчийн хувьд үнэхээр амаргүй байлаа. Тамирчдаа паралимпод оролцуулахын тулд хийх ёстой ажил маш их байсан. Энэ нь манай менежментийн багийн хувьд гайхалтай хэрнээ их ядраасан сорилт байлаа” хэмээн Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Эндрью Парсонс өгүүлжээ.

Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 19.00-д эхлэх бөгөөд Монголын 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөх юм.

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ХУВААРЬ

(Тэмцээн эхлэх цагийг Улаанбаатрынхаар бичив)

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(64.119.23.61) 2021 оны 08 сарын 24

Телевизүүд үууд дамжуулах эсэх талаар ямар ч реклам явуулахгүй байна.

0  |  0
chadag iomaa hii(192.82.82.211) 2021 оны 08 сарын 24

eniig uzsnees garch nuh uh gui muchil

0  |  1
ЗОЧИН(103.242.47.14) 2021 оны 08 сарын 24

тЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨРТ АЛГА БАЙНА ШДЭЭ ГАРГАХ БАЙЛГҮЙДЭЭ

0  |  1
Top