Шагийн талон 2000 давчихаад байхад “Асуудалгүй” гэж гөрдөх энэ сайданцрыг цавчаач ээ!

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

                Монгол улс бензин шатахууны хомсдолд бодит утгаараа орлоо. Дизель түлш тасарсан үед болсон Төрийн өндөрлөгүүдийн удаа дараагийн айлчлалын дараа байдал дээрдэх биш харин ч А92 бензин тасарсанд иргэд бухимдалтай байна. Хаана байна тэр их бензин шатахуун чинь гэж хашгичах иргэд зам дээр унтарсан машинтайгаа халуун наранд хатаж “үхэж” байна.

                Колонкууд зөвхөн талон, картаар бензин олгож байгаа явдал нь бензиний хомсдлыг эрс өсгөж, өдгөө шагийн талон 2000 хол давчихаад байна. Гэтэл Эрдэс баялаг эрчим хүчний сайд Зоригт гэж энэ нөхөр “Наадам хүртэл бензиний нөөц хангалттай байгаа. Ямар ч асуудалгүй. Бензиний үнэ хөөргөдсөн зүйл гарахгүй” гэж гөрдөж байх юм. Гараад хараач, гудамжаар дүүрэн бензиний эрэл хатал болсон иргэд шагийн талоныг 2000 мянгаар “уралцаад” авч байна.

                Хоёр ч удаа огцруулах гээд дийлээгүй энэ хүнд монголчууд ямар өртэйдөө ингэж суух ёстой юм болоо. Аль насандаа хийсэн үйлийн үрээр нийслэлийн иргэд утаанд хордож, түлшгүй машиндаа шарагдаж суугаа юм болоо. Түлш хомсдох үеэс л иргэдийн дунд А92 тасрах вий гэх айдас дүүрэн байсан. Хэвлэлийнхэн болон зохих албаны хүмүүс ч хангалттай мэдээлсэн. Энэ салбарыг удирдаж байгаагийн хувьд аль эрт арга хэмжээ авч болох байлаа. Асуудалд хайхрамжгүй хандаж, улс орныг тэр чигээр нь гачигдалд оруулчихаад байгаа энэ “сайданцартай” хариуцлагатай тооцох цаг болоогүй юм гэж үү.             Оюутолгойн гэрээ нь биш юмаа гэхэд улаан цайм нүдэн дээр харагдаад байгаа Утаа, бензиний хомсдол сайдын суудлаас нь огцруулахад хангалттай биш байна гэж үү.

                Д.Билгүүн

                ZIndaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top