Өнгөрсөн улиралд “Дэрэн” клубийн нэрийн өмнөөс Эмэгтэйчүүдийн лигийн аварга болсон шилдэг тоглогчид энэ жил “UBC FC” хэмээх шинэхэн клуб болсон ч, хуучны хүчирхэг тоглолт нь яг хэвээрээ байгаа билээ. Түүнийгээ ч баталж Эмэгтэйчүүдийн лигийн хоёрдугаар тойргийн төдийгүй, энэ улирлын хамгийн чухал тоглолтоо мөнхийн өрсөлдөгч “Арвис”-тай хийж 1:0-ээр ялалт байгуулав.
Охид, эмэгтэйчүүдийн шигшээ багт тоглодог олон чадварлаг тоглогчдоос бүрдсэн хоёр багийн тоглолт тун эн тэнцүү өрнөж байхад “UBC FC” клубийн тоглогч Т.Ундрал 51’ дэх алсын зайнаас нэгэн гайхалтай гоолыг оруулж, энэхүү үнэ цэнтэй хожлын гол баатар нь боллоо.
Лигийн гуравдугаар тойрог эхэлж буй ч “UBC FC”, “ХАД”, “Хараацай”, “Монголын тэмүүлэл” гэсэн багууд адил зургаан оноотой байгаа нь тэмцээн цаашид улам өрсөлдөөнтэй явагдахын нэг илрэл болоод байна.
Сэтгэгдэл ( 0 )