Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг XII сарын 31 хүртэл сунгалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 25

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.25/ болж байна. Өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгаснаар улс даяар улбар шар түвшинд ажиллаж, амьдрах юм. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар 14.00 цагт мэдээлэл хийнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top