Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар бүх иргэнээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах бэлтгэл ажлыг хангах тухай шийдвэр гаргажээ. Уг ажил 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх ба энэ талаар ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээллээ.
ЭМ-ийн сайд С.Энхболд "Нийт хүн амын урьдчилан сэргийлэх ирт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийхээр яригдаж байна. Манай улсад тэргүүлэх өвчлөлийн таван чиглэлийг авч үзнэ. Манай улсын хувьд тэргүүлэх таван өвчлөлд амьсгалын тогтолцооны эмгэг, хоол боловсруулах, шээс, бэлгийн зам, зүрх судас, гэмтэл хордлого гадны бусад шалтгаантай гэсэн өвчлөл багтдаг. Нас баралтын хувьд зүрх судасны өвчин, хордлого, амьсгалын замын өвчин, хавдар тэргүүлэх шалтгаан болж байна. Манай улсын хувьд насны бүлгээр ангилсан багц хэрэгждэг боловч нийт 18-аас дээш насны иргэдийн хамрагдалт 7.9 хувь байна. Иймд ЭМДС-аас олгодог насны багцыг шинэчлэх, хүн амыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх ажлыг хийх ажлын хэсэг гарсан. Энэ багц шинжилгээ нь 13-45 мянган төгрөгийн хэмжээтэй. Насны багцын нэр төрлийг олшруулж, хөдөө орон нутгийн дэд бүтэц, чадавхыг эрчимжүүлнэ. Гэхдээ энэ шинжилгээнд хамрагдах идэвх сул байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлдэж байна" гэв.
Мөн сургууль, цэцэрлэг орох гэж байгаатай холбоотойгоор хэд хэдэн цаг үеийн асуултад хариулт өглөө. Тухайлбал анги танхимд коронавирусний тохиолдол бүртгэгдвэл хүүхдүүдийн хамраас биш, залгиураас шинжилгээ авах аж.

Сэтгэгдэл ( 2 )
Буруу вакцин сонгож, буруу арга барилаар ажилласнаас болж Короанаг дийлэхгүй хяналтаасаа алдсан тэнэг сайд дарга нар одоо албан тушаалаа өгөөд зайлах хэрэгтэй. Байнга л маск, вакцин яриад байх мөртлөө халдзвар нь буурахгүй. Гэтэл 3 сая хүнтэй СИнгапурт зөв вакцин сонгоод, зөв ажиллаад өнөөдөр өдөрт 4 хүн халдвар авахаас хэтрэхгүй явна. Хүн бараг нас барахгүй. Иргэд нь маск зүүхгүй, бүх л албан газар нь ажиллаж байна. Үүнийг л ажлын чадвар, авилгалгүй орчинд зөв шийдвэр гаргаж байна гэх байх.
huldaa yarhaas thaachgui durak hezee ajil laasa halagdah todorhoi 1l ard tumend ajil hj bga unuu margaach amdral ch enhbold hun itgeh uu ⁉️ hudalch