ПАРАЛИМП: Монголын баг тамирчдын тэмцээн өнөөдрөөс эхэлж байна

2021 оны 08 сарын 27

“Токио 2020” зуны 16 дахь удаагийн паралимпын наадам Токио хотноо паралимпийн наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ удаагийн паралимпын наадмын Монголын баг тамирчдын тэмцээний салхийг хагалж байт харвааны тамирчин Н.Мөнхбаатар өнөөдөр 08-11 цагийн хооронд эрэгтэйчүүдийн ST төрлөөр "Yumenoshima Park Archery Field" талбайд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд онч мэргээ сорих юм.

Мөн жүдо бөхийн B3 ангиллын 60 кг-д С.Ядамдорж, B3 ангиллын 66 кг жинд А.Мөнхбат нар /Улаанбаатарын цагаар 09:30-12:30, 15:00-17:40/ "Nippon Budokan" ордны татамид хүч, ур чадвараа сорин барилдана. Түүнчлэн энэ өдрийн  13-16 цагийн хооронд байт харвааны тамирчин Д.Сэлэнгээ эмэгтэйчүүдийн ST төрөлд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд өрсөлдөнө.

16 дахь удаагийн паралимпийн наадам есдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 162 орны 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Харин Монгол Улсын хувьд "Токио-2020" зуны паралимпын наадмын зургаан төрөлд өрсөлдөж буй юм.

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ХУВААРЬ

(Тэмцээн эхлэх цагийг Улаанбаатрынхаар бичив)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top