С.Энхболд: Нэмэлт тунгийн татан авалтыг ДОЛОО ХОНОГ БҮР хийж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.08.27/ 16:00 цагаас цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Сургууль, цэцэрлэг хоёр жил гаруйн хугацаанд цахимаар хичээллэсэн. Дээрээс нь сургуулийн хүүхдүүд таван өдөр танхим, есөн өдөр цахимаар хичээллэх шийдвэр гарсан. Халдварын тархалт есдүгээр сарын дундуур оргил үедээ ирнэ. Цар тахал хэзээ зогсох нь тодорхойгүй байна. Тиймээс халдвар хамгаалалтын дэглэмээ барьж, вакциныг нийт хүн амын 60 гаруй хувьд нь хийсэн. Энэ ч утгаараа танхим, цахимаар хичээллүүлэх шийдвэрийг гаргасан юм" хэмээн ярилаа. 

Түүнчлэн "Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн ангиас түүврийн аргаар шинжилгээ авна. Авсан сорьцоо дахин шинэчилнэ. Бид гаднын улс руу сорьцоо илгээдэг байсан. Одоо бол тоног төхөөрөмжийг нь оруулж ирсэн. Вакцины 36 удаагийн татан авалтыг хийсэн. Тэр хүчиндээ ард иргэдээ өндөр хувьтай вакцинд хамруулсан. Нэмэлт тунгийн татан авалтыг долоо хоног бүр хийж байна. Одоо бол 55-аас дээш насны 500 мянган хүнд хийхээр нөөцөө бэлдчихсэн байна.

Гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийнэ. Энэ бол тухайн хүний өөрийн шийдэх асуудал. Гэхдээ цар тахал гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ цар тахлын эсрдэлээс сэргийлж байгаа хариу арга хэмжээний ганц зүйл нь вакцинжуулалт байгаа.

Вакцин тариулснаараа өвчин туслаа гэхэд хүндрэл, нас баралтаас сэргийлж байгаа. Тийм ч учраас улс орон, дэлхийн даяар вакцинжуулалтыг эрчимжүүлж байна" гэх мэдээллийг өглөө.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.23.184) 2021 оны 08 сарын 28

Вакцин хольж болохоор болсонуу

0  |  0
Z(202.9.46.253) 2021 оны 08 сарын 28

Aluurchin

2  |  0
Болд(49.0.135.184) 2021 оны 08 сарын 28

Тийм ээ, Бид ”Сэрэлт” УСК-ны дүрээр амьдарч болохгүй. Вакциндаа бүрэн хамрагдаад халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад л явахаас өөр гарц Манайд байтугай дэлхийд алга байна шүү дээ.

1  |  2
Top