Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Уг хуралдаанаар "Рио Тинто"-гийн удирдлагууд Ерөнхий сайдад хүргүүлсэн захидалтай танилцсан байна. Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Аймаг нийслэл дүүргийн Засаг дарга нарын цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлж байгааг талаар ажлын үр дүнг үнэлэх аж.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-"Рио Тинто"-гийн удирдлагууд Ерөнхий сайдад захидал хүргүүлсэн. Ингэхдээ Оюутолгойн далд уурхайн ажлыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн. Одоо төлж байгаа АМНАТ, суутган тооцох бусад татвараас гадна 3 жилийн хугацаанд 1 их наяд төгрөгийн татварын нэмэлт орлого төвлөрүүлж оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад хуримтлагдах байсан өрийн хэмжээг бууруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ 2019 оны 92 дугаар тогтоолын хавсралтад дурдсан Эрдэнэс Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаа хэрхэн шийдэх талаар ярилцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Лондонд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хойш тавиач гэдэг саналаа илэрхийлсэн. Оюутлгойн уурхайн цахилгаан эрчим хүчний урт хугацааны тогтвортой шийдлийг тохирох санал ирүүлсэн.
Одоо Засгийн газрын хэлэлцээрийн бүрэлдэхүүнд орж байгаа ажлын хэсгээс тодорхой санал авна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт 1 тэрбум 450сая ам.доллараар хэтэрсэн. Зардал хэтрэлтийг хүлээж аваад, цааш үргэлжлүүлэх эсэх нь маш чухал. Тиймээс зардал хэтрэх шалтгааныг маш тодорхой тайлбарлах хүсэлтийг өмнө нь тавьсан. Оюутолгойн ТУЗ-ын хурал дээр зардал хэтэрсэн талаар мэдээлэл өгнө гэсэн байгаа ч албан бичиг хэлбэрээр Засгийн газарт илэрхийлсэн зүйл байхгүй байна.
Бид 2009 оны алдааг давтах ёсгүй. Олон хэмжиж байж нэг шийдвэр гаргана. Оюутолгойгоос үр өгөөж 53,47 байх түвшинд хүргэх хэлэлцээрийн ажил цааш үргэлжилж байгаа.
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо:
-Далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал 1 тэрбум 450 сая ам.доллараар хэтэрсэн. Энэ юунаас болсон талаар хөндлөнгийн шинчээж томилуулж ажиллуулахад 157 хуудас маш дэлгэрэнгүй тайлан бидэнд ирүүлсэн. Хаана, юун дээр зардал хэтэрсэн талаарх нарийвчилсан дүгнэлт гаргуулах зөвлөмжийг санхүүчид өгсөн. Уг асуудлыг Оюутолгойн ТУЗ-ын хурал дээр шийдвэрлэх ёстой гэж харж байгаа. Засгийн газар ч Оюутолгойн ТУЗ дээр тодорхой шийдвэр гаргуулахын төлөө ажиллана. Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд ирүүлдэг мэдээ тайлан маш ерөнхий байдаг. Тиймээс "Рио Тинто" болсон "Туркойз Хилл"-д өгдөг тайлантай адилхан дэлгэрэнгүй тайлан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Одоо төлж байгаа АМНАТ, суутган тооцох бусад татвараас гадна 3 жилийн хугацаанд 1 их наяд төгрөгийн татварын нэмэлт орлого төвлөрүүлэх санал тавилаа гээд ч Засгийн газар татварын маргааныг үргэлжлүүлэх байр суурьтай байгаа. 1 их наяд төгрөгийн татварын нэмэлт орлого ямар нөхцөлтэй цаасан дээр буух вэ гэдгийг маш дэлгэрэнгүй ярилцах ёстой байгаа.
Сэтгэгдэл ( 4 )
Гэрээгээ сайжруулаагүй байж гүний уурхайг ашиглах гэж яараад байгааг юу гэж ойлгох вэ? Монголын баялагийг үнэгүйдүүлж байгааг яаралтай болиулах нь нэн тэргүүний ажил бишүү.
Амжилттай ажиллаж байгаад баяр хүргье. Рио тинто, Туркойз Хилл нарын төсөл хэрэгжүүлэх хугацаанд хэр ашигтай ажиллаж байсан ил болгох шаардлагтай шүүхээр холбогдох материалуудыг татуулж шинжээч нараар хэдий хэр орлогыг Монгол талын оролцогчдоос нуун далдалж байсаныг илэрүүлэх мөн гэрээний шударга бус нөхцөл заалтыг заларуулах нь зүйтэй
Энэ гөлчгий яагаад ийм худалч царайтай юм бол мэдэх хүн бнауу
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Рио тинто хөрөнгө оруулалтын зардлаа бүрэн нөхсөн. Иймд цаашид Монголын тал бүтээгдэхүүн хувааж 50 иас доошгүй %ийн ашиг хүртэж эхлэх ёстой. Тэр 2.5 иэрбум долларын өр бол шал худлаа тоо шүү, түүнийг 0 лэх ёстой.