Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Одсүрэн нийслэлийн түгжрэлийг бууруулах шийдлийн танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд хийсэн. Тэрбээр танилцуулгын талаараа мэдээлэл өглөө.
Нийслэлийг орлогч дарга, нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Одсүрэн:
НЭГ, НАЙМДУГААР САР БОЛ ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕ БАЙДАГ
Хотын түгжрэл бүсчлэлийн асуудалтай байдаг. Хотын төв бол орц гарцнаас хамаарсан түгжрэл үүсдэг. Баруун, зүүн, хойд урдаасаа хотын төв рүү чиглэсэн гол замын ачаалал байдаг. Мөн улирлын чанартай түгжирч байгаа. Нэгдүгээр сар, наймдугаар сар бол оргил ачааллын үе байдаг. Сургууль цэцэрлэг эхлэхтэй холбоотойгоор наймдугаар сарын дунд үеэс түгжрэл эхлээд, арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл оргил ачаалалтай байдаг. Арванхоёрдугаар сард бага зэрэг багасаад буцаад өсдөг.
110 МЯНГАН ХҮҮХДИЙГ 53 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗӨӨЖ БАЙНА
Ингэснээр сургууль цэцэрлэгийн хүрэлцээнээс үүдсэн түгжрэл 23-28 хувь байна гэдгийг олж тогтоосон. Нийтдээ хамран сургах тойргийн хүрээнд 64 сургууль, 65 цэцэрлэг дутагдалтай байгаагаас болоод 110 мянган хүүхэд 53 мянган тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнд оролцож байгаа гэсэн судалгаа гарсан. Үүн дээр бүлэг арга хэмжээг Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтраад хийгдэж байгаа.
ТҮГЖРЭЛЭЭС ҮҮДЭЖ НИЙСЛЭЛЧҮҮД 947 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗАРДАЛ ГАРГАЖ БАЙНА
Түгжрэлээс үүдэж нийслэлчүүд 947 сая ам.долларын зардал гаргаж байна. Энэ зардлыг шууд болон шууд бус гэж хоёр ангилсан. Авто замын түгжрэлд шууд зарцуулж байгаа нь 100 орчим сая ам.доллар шууд бус зардал гэдэгт үр өгөөжгүй хөдөлгөөнд оролцох, ажлын бүтээмж, цаг алдсан байдлаас үүдсэн зардал орж байгаа. Түгжрэлийн өртөг зардал ойрын таван жилд 5-7 дахин нэмэгдэх тооцоолол бий.
Өнөөдрийн байдлаар Тяньжин боомт дээр 4000 чингэлэг автомашин орж ирэхээс 60 хувь нь хуучин автомашин байна.
Ихэнх ажлын байр Их тойрууд байршдаг. Ажилдаа ирдэг хөдөлгөөн нь нийт түгжрэлийн 52 хувийг эзэлдэг тул нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийтийн тээврийн үйлчилгээг 5:30-00:00 цаг хүртэл шилжүүлэх тухай танилцуулга хийгдлээ. Одоогоор зургаан ширхэг нүхэн гарцны бүтээн байгуулалт эхэлсэн. Мөн 32 уулзварын нэвтрэх гарцыг нэмэгдүүлэх гэх мэт замтай холбоотой ажлууд эхнээсээ хийгдээд явж байна.
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ 15 БҮЛЭГ АРГА ХЭМЖЭЭ АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 10 )
Жолооны хүрдны байрлалдаа биш хэт төвлөрөл машины тоондоо байгааг ойлгодгүй улсууд юмаа, ард иргэд ядуу яаж шинэ машин авна даа. Ард иргэдын эрхийг зөрших төлөвлөгөө байна.
Муу новшнууд цөөрөөд ирэхээр аяндаа стресс үгүй болж, хүүхэд эрх чөлөөтэй гүйх болно.
энэ яаж дараагн сонгуулир гархаа л бодож суугаа биз өөр юу бодхов муу луйварчин
ёстой тэнэг ац бна доо тэр метромал гэж ямбий заваан дэлгүүрийг нь харчих хүн аймар нил со хужаа хог зардаг новш чинь мөнгөөр зодож срнгуульд гараад бас ард түмнээ хохироохнээ тэгээл буруу рультэй машинаа хаях болж бна уу усан толгой оронтоо бөглөгч
энэ угаасаа новшийн шуналтай луйварчин л юм билээ шдээ 2016 оны сонгулиар гэгээнтэн кино театр өмнө хүүхдээ тэврээд зогсож бхдаа дуучин ука болон түүний нөхөртөй нь танай хүүхэд манай хоёр суувал гээд инээгээд яриад зогсож бсан ука ч яахав нөхрөн ч тэр хоёулаа өүтэхгүй гарууд тэгхээр луйварчид хоорондоо хүүхдээ суулгаад хөрөнгөө зузаалдаг ийм тогтолцоотой улс манайхаас өөр бдаг боловуу тэр ука нөхрөн гэж эрдэнэтээс мөнгө идсэн хүний хүүхэд гэж өгаа юм уул уурхайгаас болж ямар их газар хөдөлж бгаа билээ орон нутаг хөдөөд ернь л хэдэн луйварчин гууд ээлжилж гараад монголыг цөлмөөд дуусахнээ
Дорвитой шийдэл алга л байна даа. Ядаж захуудаа шөнийн 22.00-05.00 цагийн хооронд ажиллуулбал хот, хөдөөнөөс бараа татах хүмүүс хотынхонтой зэрэгцээд давхиад байхгүй. Техникийн бүрэн бус машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, лизингээр машин зарахыг хориглох, өөрийн зогсоол, гаражтай иргэнд автомашины дугаар олгох, нэг хаягт амьдардаг хүмүүсийн 2 дахь, 3 дахь машинд өндөр татвар ноогдуулах гэх мэт шийдэл гаргаж болно доо
Замын бөглөөнд жолооны хүрд ямар хамаатай юм болоо. Оюун эрдэнэ ч тэр Одсүрэн ч тэр замын бөглөө түгжирэлээ ярь Бусад асуудал хольж ярьж гол зорилгоосоо хөндийрчихлөө.
Өөр нам 2028 онд төр барихаар төнай намын энэ бодлого бас л зогсоно. Зогсогүй гэсэнч сонгуулийн сургаар Танай нам ч зогсоочихож мэднэ. Барьсан ч алдахгүй шүү
Нэгэнт ороод ирчихсэн байгаа машинаа яахуу новшийн дагз минь. 6н жил болоод хаяхуу айн? Солонгос машин унахаар түгжрэл үүсэхгүй юу п минь?
Буруу талдаа хүрдтэй машины нөхөн төлбөрийг өгч зөв талд нь болгох асуудлаа орхигдуулахгүй юм байгаа биздээ. Машин аа сайхан өө сэвгүй, эвдрэлгүй ашигладаг хүмүүс зөндөө байна шүү. Иргэн ээ хохироовуузай.