УИХ-ын нөхөн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор намууд нэр дэвшигчдээ өчигдөр /2021.09.01/ тодруулсан.
МАН-аас 18 дугаар тойрогт Ц.Идэрбат, 28 дугаар тойрогт Э.Батшугар нарыг нэр дэвшүүлэхээр болсон. Харин М.Тулгат даргатай С.Эрдэнийн АН-аас УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Бат-Үүлийг, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатарыг нэр дэвшигчээр баталсан юм.
Мөн УИХ-ын 28 дугаар тойрог Сонгинохайрхан дүүрэгт Зөв хүн-Электорат эвслээс Б.Найдалаа, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нэр дэвших нь тодорхой болоод байна.
Эрх баригч нам энэ удаад ямар нүүдэл хийх нь хамгийн сонирхол татсан нь асуудал байлаа. Учир нь МАХН, МАН нэгдэх үедээ СХД-т МАХН-ын нэр дэвшигчийг өрсөлдүүлэх тохироог хийсэн гэх. Энэ тохироо зураглалын дагуу явах уу эсвэл МАН-ын уугуул гишүүд сөрөх үү гэдэг хүлээлт улстөрийн хүрээнд байв. Гэтэл тохирооны дагуу үйл явдал өрнөж, МАН-ын Удирдах зөвлөлөөс Э.Батшугарын нэрийг оруулж ирээд, Бага хурлаар батлав. Угтаа бол Бага хурлын гишүүд дэмжээгүй ч "дэмжихгүй байна" гэдэг байр сууриа илэрхийлээгүй, ирэлхийлэх боломжийг ч олгоогүй аж.
Бага хурлын уур амьсгал дүмбэгэр болж, Э.Батшугарыг үнэн сэтгэлээсээ дэмжиж байгаа хүн МАХН-аас Бага хурлын гишүүн болсон 100 гаруй гишүүн л байсан аж. Гэвч хурлыг даргалж байсан Д.Сумъяабазар, М.Оюунчимэг нар Э.Батшугарыг нийт гишүүдийн 96 хувь нь дэмжлээ гэж зарласан байна. Харин бусад гишүүдийн хувьд заалнаас өөр хүн дэвшихнүү гэж битүүхэн хүлээлттэй байсан байна.
Бага хуралд оролцсон гишүүдийн хагас нь зааланд, хагас нь цахимаар оролцсон юм. Гэтэл цахимаар оролцож байгаа хүмүүсийн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хаасан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ технологийн асуудал нэрээр халхавчилсан байна. Ийнхүү Э.Батшугар Н.Энхбаяр гэдэг "лифтэнд сууж" нөхөн сонгуульд дэвших эрхээ авсан нь МАН-ын уугуул гишүүдийн дургүйцлийг хүргэж, эхнээсээ цахимд эсэргүүцсэн байр сууриа илэрхийлээд байгаа юм.
Сануулахад, МАН-ын Бага хурал 330 гаруй гишүүнтэй байсан ба МАХН-аас 110 гишүүн нэмж, 440 гаруй болсон билээ.

Сэтгэгдэл ( 8 )
Bicheh heleh ch yg oldohgyi uym.Mongoliig her avilagch ve gedegiig .Mongold baigaa ilchin saidyyd haraad huh ineed ni hyrj sejegiin deeremchid ban gedegiig harj baigaa daa.Olgiarhyyd turd bygashahaa bolio .Ta nariig tsatsaalah tsag ye irnee za.Ichej amidaraasai .Dalain deremchin dyy ohinoo avichaaj .Nambariin.Enhbayar alban tyshaaliin avilagch zagalmailsan etseg turd shynahaa bolio.
28-р тойргоос Ш.Гантулга юм уу ХҮН-ийн Найдалаа 2-ын нэг нь гараасай. Арай л ард түмний төлөө гэсэн сэтгэлтэй ажиллах болов уу гэж бодном.
Батшугар угаасаа мэдрэл муутай час хийсэн эрүүл хүн биш шүү
Батжугал жулдана гэр хорооллыг хөгжүүлчих хүн хэрэгтэй учрал мучрал дараагийн удаа хэрэггүйшүү схчуудаа
Одоо бид мөн л МАН-д саналаа өгөөд 3 жилийн дараа дүнгээ тависан дээр АН болон бусад намаас хүн гарлаа гээд дараагийн сонгуулийн суртачилгаа хэрүүл намэхээс өөр ашиггүй
боловсролтой залуу хүнийг гаргах хэрэгтэй дээ энхбаяр гуай хор заахгүй зөвийг заавал алсдаа хэрэгтэй дээ
Zindaa-хан хагалан бутаргах оролдлогоо боливол таарна. Дандаа яс хаясан зүйл нийтлэнэ.
Батшугар минь үнэхээр нэр дэвших байгаа бол энэ удаа хэлж ярьж байгаа зүйлээ сайн анхаараарай. Уг нь овоо гайгүй мэдлэг боловсрол өндөр залуу юм шиг байгаан. Даанч мэдсэн, сурсан зүйлээ илэрхийлэхдээ маруухан Гэхдээ яах вэ, яван чангарна гэдэг шиг аав шигээ хүчтэй улс төрч болох өдөр ирэх л байлгүй