Ё.Отгонбаяр: Би өөрийн хүсэлтээр буцаад ирсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 02

Элчин сайд асан Ё.Отгонбаярт ШУТИС-ийн удирдлагууд хүндэт доктор цол гардууллаа. Энэ үеэр түүний байр суурийг тодруулсан юм.

-Та эх орондоо бүр ирсэн үү. Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Би Элчин сайдаар суух хугацаагаа дуусгаад, ирсэн. Одоо бол намын ажилд зүтгэж байгаа. Цаашид улс орондоо хийх ажил зөндөө байна.

-МАН-ын Бага хурал өчигдөр болсон. Энэ хурлаар нөхөн сонгуульд Э.Батшугарыг дэвшүүлэх шийдвэр гаргасанд МАН-ын жирийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ мэт асуудлаар МАХН-д найр тавих нь намын уур амьсгалд сөрөг нөлөөтэй байж мэдэх юм?

-МАХН, МАН бол хоёр нам биш. Хэсэг гадуур явсан улс болохоос биш нэг нам юм. Өчигдөр бол намын Бага хурал дээр судалгааны дүн танилцуулсан. Судалгааны дүнгээр арай гайгүй харагдаж байгаа нь Э.Батшугар юм байна гэж би ойлгосон. Энэ асуудалд айж, гайхаад, хачирхаад байх зүйлгүй. Манайхан МАХН гэдгээр нь өөр нам нэгдчихлээ гэж ойлгоод байгаа юм. Тийм биш, МАХН, МАН нэг л нам юм.

-Үндсэн хуулийг өөрчлөх асуудал хөндөгдөж мэдэхээр байна. Саяхан өөрчлөлт оруулсан эцэг хуулийг ийм ойрхон өөрчилж болдог юм уу?

-Миний бодлоор бол Үндсэн хуульд боловсронгуй болгох зүйл бий. Жишээлбэл, дан, давхар дээлний асуудлыг нэг тийш болгох шаардлага бий. Хэрэв Засгийн газраа тогтвортой сайн явуулахыг хүсвэл энэ асуудлаа шийдэх ёстой. Хоёрдугаарт, газар нутгийн төлөөлөл, хүн амын төлөөллийн зөрчлийн асуудал байна. Орон нутгаас сонгогдож байгаа гишүүдийн тоо, нийслэлээс сонгогдож байгаа гишүүдийн тоо гэх мэт. Тиймээс Үндсэн хуулийг өөрчилж, боловсронгуй болгох шаардлага бий гэж харж байна.

-Засаглалын хэлбэрийг өөрчлөх асуудал дээр?

-Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал зохимжгүй гэдэг итгэл үнэмшилтэй байдаг хүн. Парламентын засаглалтай явах ёстой. Харин парламентын засаглалаа сонгодог засаглал руу шилжүүлэх ёстой гэдэг байр суурьтай байдаг.

-Та Элчин сайдаар ажиллаж байхдаа  АНУ-ын Колумбын их сургуульд Сү.Батболдын хүү Б.Сэдбазарыг элсүүлж өгөхийг гуйж, Элчин сайдын хувиар захидал бичсэн асуудал шүүмжлэл дагуулсан. Үүнд та тайлбар өгөхгүй юу?

-Элчин сайд хүн чинь гадаадад сурах гэж байгаа оюутнуудад зөндөө л захидал өгдөг. Үүнээс ганцхан тэр оюутныг онцолж, эцэгтэй нь хамаатуулж шуугисан. Тийм захидал би зөндөө бичиж байсан. Монгол Улсын хүүхэд л бол хэний хүүхэд байх нь хамаагүй, сайн боловсрол эзэмших ёстой.

-Таныг Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа эгүүлэн татах асуудлыг хөндөж байсан?

-Улсын Ерөнхийлөгч Элчин сайдыг эгүүлэн татдаг, томилдог. Намайг эгүүлэн татна гэсэн. Би өөрийн хүсэлтээр буцаад ирсэн. Ер нь бол АНУ-д гурван жил гаруй хугацаанд ажилласан. Бараг бүтэн ажилласан гэхэд болно. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын айлчлалыг хэрэгжүүллээ. Хоёр орны харилцааг стратегийн түвшинд хүргэсэндээ баяртай байна. Монгол Улс тавхан улстай стратегийн түншлэлийн харилцаатай байдаг. Түүний нэг нь АНУ болж байгаа. Гадаад бодлогын гуравдагч хөршийн харилцааг хөгжүүлэхэд чухал алхам болсон гэж үзэж байгаа. Бид цар тахлын үеэр бие биедээ харилцан туслалцаа үзүүлсэн. Ер нь АНУ-тай хийсэн хамтын ажиллагаа нэг шат ахисан гэж би бодож байгаа.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.89.252) 2025 оны 03 сарын 13

Нэрэлхуу ч эр болдоо. Эргуулэн татах зарлиг гарчихсан юм чинь.

1  |  0
шаана биз(192.82.85.162) 2025 оны 03 сарын 13

өөрийн хүсэлтээр буцаад ирсэн

1  |  0
irmuu(59.153.112.9) 2025 оны 03 сарын 13

tun sonin figur!Genco-n Bayangol hotelin manager bsn hun...hojmoo Genco tuunig erguulen tatsan baidag...oilgomjgui Mgl uls tur yum bolov uu....eghdee novshin Genco chi Mgl-n uls turuus uter turgen zailaa \n

1  |  0
З(192.82.76.41) 2025 оны 03 сарын 13

Монголын боловсролын системийг устгаж Кембриж гэж мөнгө угаасан луйварчин.

2  |  1
Х(66.181.179.95) 2025 оны 03 сарын 13

Баяр хүргэе. Хийх ёстой юмаа гүйцэд хийжээ.

2  |  1
Зочин(202.126.90.73) 2025 оны 03 сарын 13

Одоо өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарчихгүй юмуу?

2  |  1
Z(202.9.46.62) 2025 оны 03 сарын 13

Whhahhaha

2  |  0
Zorchigch(66.181.161.124) 2025 оны 03 сарын 13

Mongol Amerikiin hoorond shuud misled uildeh eh suuriig tavisand Galahad barshgui Albajuulj amjaagui butsaj risen ni haramsaltai

2  |  1
Top