Дорнын эдийн засгийн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн VI чуулганд цахимаар оролцож байна.

ОХУ-ын Владивосток хотноо болж байгаа Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нэгдсэн хуралдааныг нээж үг хэлсэн бөгөөд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлнэ. 

Чуулга уулзалтад оролцогсдод БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди, Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Праут Чан-Оча нар видео мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэх юм. 

Чуулган “Шинэ эрин үеийн эдийн засаг: Юу өөрчлөгдөж, юу үлдэх вэ”, “Алс Дорнод-шинэ сорилт боломжууд”, ”Өөрчлөгдсөн дэлхийд хамтын хариуцлага”, “Залуучуудын Алс Дорнын эдийн засгийн форум” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд болж байна. 

Хуралдааныг доорх линкээр шууд хүлээн авч үзнэ үү. 
https://forumvostok.ru/en/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top