УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд зохион байгуулна. Энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл, гурван бие даагч өрсөлдөхөөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээд байна.
НАМ, ЭВСЭЛ
1. Монгол ардын нам
2. Ардчилсан нам
3. "Зөв хүн - Электорат" эвсэл
4. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам
5. Иргэний зориг, ногоон нам
6. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
7. Үнэн ба зөв нам
8. Дэлхийн монголчууд нам
9. Ард түмний олонхийн засаглал нам
10. Гэр хороолол, хөгжлийн нам
БИЕ ДААГЧ
1. Х.Бат-Ялалт /УИХ-ын 28 дугаар тойрог/
2. Б.Одхүү /УИХ-ын 28 дугаар тойрог/
3. М.Чингисхаан /УИХ-ын 18 дугаар тойрог/ нар нөхөн сонгуульд өрсөлдөхөөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээд байна.
Тэгвэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар сонгуульд оролцож буй нам, эвсэл болон бие даан нэрээ дэвшүүлэгч нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх юм. Энэ дагуу өнөөдөр /2021.09.06/ нам, эвсэл болон бие даагчид нэр дэвшигчийнхээ бичиг, баримтыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж эхлээд байна. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдлын улмаас УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуваарийг нам, эвсэл, нэр дэвшигчдийн саналыг харгалзан гаргасан байна.

Сэтгэгдэл ( 2 )
Бие даагч нараас ссонгоод гаргачихсан дээр дээ. Сонгогчид оо! Аль ч нам бидэнд хэрэггүй.Нэг намын дэндүү олонх ямар ч нам нэмэргүй эмчилгээ авхгүй болсон догооо.
\nСайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 52 48 39 19