“Монгол, Японы хамтарсан Чингис хаан кино 2007 онд дэлгэцэнд гарч байсан билээ. Тус киноны найруулагч Савай Шиничиро энэ сарын 3-нд Токио хотноо өвчний улмаас 83 насандаа нас барлаа” гэж Toei Company өнөөдөр мэдээллээ.
Чингис хаан кинонд Их хааны дүрийг бүтээсэн жүжигчин Соримачи Такаши “Савай найруулагчийн гэрбүлд гүн эмгэнэл илэрхийлье. Чингис хаан киноны зураг авалтаар Монголд дөрвөн сар болсноо хэзээ ч мартахгүй. Хүнд хэцүү нөхцөлд зураг авалт явагдсан ч бүх жүжигчдийг аав нь мэт л халамжилж байсан түүний дүр сэтгэлд үүрд үлдэх болно” гэж олон нийтийн сүлжээнд бичин, салах ёс гүйцэтгэсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
чингэс хааны дүрд япон хүн тоглоод байхдаа ч яахав дээ арай сэрүүдэнэ харин өвөр монгол арай дөхөж байнаа
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 52 48 39 19