Стокхолм хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Азийн кино наадам” буюу “ASIATISKA FILMFESTIVALEN” арга хэмжээ энэ жил есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 03-ны хооронд Стокхолмын Гранд Театрт болох гэж байна. Энэхүү арга хэмжээнд анх удаа Монголын “Шилүүс”, “Бүсгүй”, “Алтан судал” гэсэн 3 кино оролцохоор болов.
Швед дэх Монголын ЭСЯ-наас кино наадмыг зохион байгуулагч талтай 2020 оны сүүлээс мэдээлэл, санал солилцон хамтран ажиллаж, Монголын кино уран бүтээлүүдийг оролцуулах саналыг тавьж, хамтран ажилласан бөгөөд энэ удаагийн кино наадамд оролцох уран бүтээлүүдийг зохион байгуулагч талаас сонгож, уран бүтээлчидтэй нь холбогдон ажилласан байна.
ЭСЯ-наас кино наадмын үеэр Монгол Улсын соёл урлаг, аялал жуулчлалыг танилцуулах зарим арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар Шведийн ASIATISKA FILMFESTIVALEN байгууллагатай хамтран ажиллаж байна.
Кино наадам нь аравдугаар сарын 03-ныг дуустал Стокхолм хотод, үргэлжлүүлэн аравдугаар сарыг дуустал бусад хотуудад зохион байгуулагдах юм.
Сэтгэгдэл ( 0 )