Зарим хэвлэлээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэр бүхий сайд нарыг үүрэгт ажлаас чөлөөлнө, огцруулна гэх мэдээлэл түгээд байгаа билээ. Тэгвэл эл асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгчээ.
Тэрбээр "Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарыг ажлыг нь хийлгэе. Одоо улс төржиж суух цаг биш. Хэрвээ улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул. Ер нь үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улс төржих цаг бүр ч байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй" гэсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
гашуун сухайтаас амарзаяагаа татаачээ
өнөөдбр хэдэн хүнээс халдвар илэрсэн бэ ерөнхий сайдаа ЭМЯ чинь мэдээлэо өгөөгүй ына худлаа мэдээлэо өгдөг ш дээ
херогийн батараар ажлаа заалгадөг ерөнхий сайдаар яахийн бэ
та нар ажлаа сакйжруулаач дээ маш муу, ковид газар авсаар