Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар өнөөдөр /2021.09.13/ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой асуудалд тайлбар, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Есдүгээр сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал хуралдсан. Энэ хурлаар намайг Ерөнхийлөгчөөр томилсон. Ингээд 18:00 цагт хурал дуусаж, "Элит" төв дээр 130 хүн хоол идээд л тарцгаасан. Ердөө л ийм үйл явдал болсон. Харин шөнийн 02:30 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст дуудлага ирсэн байдаг юм билээ. Цагдаа нарыг очиход тэнд цаг хэтрүүлж нэлээн хэдэн хүн архи дарс уусан, хоорондоо зодолдсон байдалтай байсан" гэлээ.
Түүнчлэн "Би энэ байгууллагад ороод найм л хонож байна. Удирдах зөвлөлд 19 хүн байдаг юм билээ. Энэ зөвлөлөөс удаа дараа Э.Цэндбаатартай холбоотой асуудал хөндөгдөж, хэд хэдэн удаа сануулах арга хэмжээ авч байсан юм билээ. Э.Цэндбаатарын хувьд өмнө нь "Найрамдал" зусланд шигшээ багийн цугларалтыг шөнө нь хаяад явсан. Халдвар хамгаалалтын журам зөрчсөн. Өнгөрсөн жил нүцгэлж, сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэсэн. Ер нь, их спортын төрлүүд татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, сахилга баттай байх хэрэгтэй гэдэг зүйл дээр би санал нийлж байна. Тухайн хэрэг гардаг өдөр тэнд шигшээ багийн тамирчин, боксын холбооноос хичээллэж байгаа нэг ч тамирчин байгаагүй. Дандаа зодог тайлсан хүмүүс байсан. Спорт бол сахилга бат, тэндээс л эхэлнэ. Боксын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг 100 хувь дэмжиж байна" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 8 )
Zirchiliin xyyli geed balai ymaa ergej xaraachee ard tvmnee zvgeerl torguuliar amidryyldah sonirholtoi bolildoo
130 hun tsugluulj bolj bgaa yum uu
Нөгөө хорио цээр чинь Нямбаатар сайдтанд хамаарахгүй юу. 150 хүн цуглуулж холбооны ёрөнхийлөгч болсоноо тэмдэглэж байгаа нь хууль зөрчиж байгаа асуудал биш үү. Иргэд 6 хүн цуглаад л торгууль шийтгүүлж байыгаа шүү дээ. Зөрчлийн хууль Хууль зүйн сайдад үйлчлэх ёсгүй юу
Нямбаатар холбоо гэж далчигнаж явахын оронд ХЗ-сайдын хувьд Монголын нийгэм бүхэлдээ архидалтаас үүдэлтэнй залуус зэрлэгшиж, хүчирхийлэгчийн, эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн зэрлэг ёс зүйтэй болчихсон байгаатай тэмцэх цаг болсон бна. Бичлэгээс Цэрэнбатыг машинаар дайрч амь насыг хөнөөхийг санаархсан, бааранд ухаан алдтал нь цохиж унагаад туслахгүй хараад зогсож байгаа зэрлэгүүд араатануудыг нэр устай нь зарла. Тамирчин, багш нэртэй архичид, танхай зэрлэгүүдээр дүүрчихсэн газар сахилга бат гэж байх уу.
УЗн 3 гишүүн тэр шөнө хараад сууж байсан гээ биз дээ, тэр 3 гишүүнээ хамт хас! Бүлэглэн зодсон нөхдийг ч шийтгэ! Тэгээд ч ядарсан иргэдэд хатуу хахир, задарсан зальтай мөнгө танил бүхий нэгэнд зөөлхөн ханддаг авилгач шүүгч, прокурор нарынхаа учрыг эхлээд ол!!! дараа нь шүүх засаглалдаа эрс шинэчлэл хий!!! Захиалгаар хилс хэрэг үүрүүлж шоронд тамлагдан хоригдож байгаа нөхдийн гомдлыг тайл!!! Энэ сайд гуайд хийх ажил зөндөө л баймаар, энд юу хийж яваа юм! Тийм хийх ажил олдохгүй бол татвар төлөгчийн татварыг үр ашиггүй хүртэж суухаар зайгаа тавьж өг!
Нянбактер зайлаарай. Төрийн ажлаа ч хийж чадахгүй байж юун олон сэтэр зүүх дуртай юм
130 bitgii hel 13 hvn hamt hoolloj tsuglaj bolohgvi ged bga biz de en uvchnii tathalt ihtei tsagt iim uivaagvi hudalch yumnuud
Нямбаатараа чиний холбооны шийдвэрийг 100% дэмжих яах вэ? 57 кг жинд ийм боксчин та нар төрүүлж чадах уу. Тэр сахилга батаа тогтоогоод дэлхийн аврагын 57 кг шинэ боксчин явуулаад эхний 2 даваанаас цааш гарч чадахгүй бол Бадарууган Нямбаатар хоёр ажлаа өгөөрэй. Төсвийн болон татвар төлөгчдийн мөнгө амжилт болж хувирах мөнгө болохоос ямар ч амжилт гаргадаггүй хүмүүсийг тэжээдэг мөнгө биш юм шүү.