Хятад улсад суурилуулсан 5G сүлжээний станцын тоо нэг саяыг давжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Хятад улсад суурилуулсан холбооны 5G сүлжээний суурин станцын тоо нэг саяыг даваад байна гэж БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн сайд Сяо Яцин мэдээлжээ.

Түүний хэлснээр, Хятад улсад байгуулаад буй нэг сая гаруй станц нь дэлхийн зах зээлийн 70 хувийг бүрдүүлж байна. Тус улсад 5G сүлжээ хэрэглэгчдийн тоо 400 саяд хүрээд байгаа нь мөн л дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм.

Тус яамны тооцоолсноор, Хятад улсад 2023 он гэхэд 5G сүлжээний хэрэглэгчдийн тоо 500 саяыг давж, нийт үүрэн утас хэрэглэгчдийн 40 хувийг бүрдүүлэх гэнэ.

Түүнчлэн, тус улс 5G сүлжээний технологитой холбоотой патентын тоогоор мөн дэлхийд тэргүүлж байна.

БНХАУ-ын тэргүүлэх операторууд үүрэн холбооны тав дахь үеийн сүлжээний үйлчилгээг 2019 оны аравдугаар сараас эхлэн үзүүлж байна. 2020 онд тус улсад нийт 580 мянга орчим суурин станц байгуулсан нь тойргийн хэмжээний бүх хотыг хамраад байна. Энэ онд нийт 600 мянга гаруй 5G сүлжээний суурин станцыг байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
C(192.82.84.252) 2021 оны 09 сарын 13

China news?

2  |  0
Top