Хятад улс 5G сүлжээний хиймэл дагуул хөөргөлөө

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Хятад улс 5G сүлжээний хиймэл дагуулыг “Куаижоу-1А” пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар амжилттай дэлхийн доод тойрог замд гаргалаа. Пуужинг Ганьсү мужийн Жючюаний дагуул хөөргөх төвөөс хөөргөжээ.

Бээжин төвтэй “GalaxySpace” харилцаа холбооны компанийн анхны хиймэл дагуул дээр технологийн туршилт хийгдэх бөгөөд ямар төрлийн туршилтын талаар тодруулаагүй байна.

Ирээдүйд тус компани дэлхийн доод тойрог замд харилцаа холбооны сүлжээний тав дахь үе буюу 5G-ийн бүлэг хиймэл дагуулыг бий болгохоор зорьж байна. Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпорацын бүтээсэн “Куаижоу-1А” пуужин харьцангуй хямд өртөгтэй бөгөөд 300 кг хүртэл жинтэй бага оврын хиймэл дагуулыг дэлхийн доод тойрог замд хүргэх зориулалттай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top