Тойрог замд хиймэл дагуул хүргэх зөөгч пуужин амжилттай хөөргөжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 05

 

Японы Агаар-сансрын судалгааны агентлаг (JAXA) тус улсын баруун өмнөд нутаг дахь сансрын хөлөг хөөргөх Танэгашима буудлаас хүнд ангиллын Н3 зөөгч пуужинг амжилттай хөөргөсөн байна.

Японы Батлан хамгаалах яамны холбооны хиймэл дагуулыг тойрог замд оруулах ёстой зөөгч пуужинг хөөргөх ажиллагааг цаг агаарын таагүй байдлын улмаас хэд хэдэн удаа хойшлуулж байжээ. Н3 нь Японы шингэн түлшээр ажилладаг хамгийн том зөөгч пуужин юм. Түүний урт нь 63 метр, голч нь 5,2 метр, даац нь 4-6,5 тонн юм байна. Ингэхдээ янз бүрийн төрлийн хөдөлгүүр болон хурдасгагч байгаа эсэхээс шалтгаалан пуужингийн нэгдүгээр шатлалын урт болон жин өөрчлөгдөх боломжтой аж.

Уг пуужинг 2013 онд боловсруулж эхэлсэн бөгөөд Mitsubishi Heavy Industries компани энэ зорилгод 200 тэрбум иен ($1,32 тэрбум) зарцуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top