Дэлхийд анхны модон хиймэл дагуулыг хөөргөв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 07

Дэлхийд анхны модон “LingoSat” хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд амжилтай гаргажээ.

Киотогийн их сургууль, “Sumimoto Forestery” корпорацын мэргэжилтнүүдийн хамтран бүтээсэн эл модон хиймэл дагуул нь 10 см дөрвөлжин хайрцаг хэлбэртэй. Төхөөрөмжийг замбага модоор хийсэн бөгөөд эл мод нь Олон улсын сансрын станц дээр явуулсан туршилтаар хагаралтад тэсвэртэй болохоо харуулсан байна. “LingoSat” хиймэл дагуулыг SpaceX компанийн пуужингийн тусламжтай хөөргөжээ. Модон хиймэл дагуул удахгүй Олон улсын сансрын станцад хүрэх ба сарын дараа туршилтын журмаар сансарт гаргах гэнэ. Туршилтаар замбага мод температурын огцом өөрчлөлтийг хэр тэсвэрлэхийг шалгах юм.

Киотогийн их сургуулийн эрдэмтдийн хэлснээр, хиймэл дагуулыг мод болон металл бус материалаар хийх нь энгийн зүйл болох учиртай. Ийм материалаар хийсэн хиймэл дагуулын ашиглалтын хугацаа дуусахад дэлхийн агаар мандалд ор мөргүй шатах тул сансрын хогийг багасгах боломжтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top