БНАСАУ-ын эрх баригчид ирэх зургаадугаар сард Америкийн цэргийн үйл ажиллагааг ажиглах зорилготойгоор тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдлээ.
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны орлогч дарга И Бён Чоль “Вашингтон Солонгосын хойг болон түүний ойролцоо агаарын тагнуул хийж, дайсагнасан үйл ажиллагаа явуулсан” гэж буруутгасан байна.
Хойд Солонгос Олон улсын далайн байгууллагад цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх тухайгаа мэдэгдсэн билээ. БНСУ болон Япон улс үүнийг эсэргүүцэж, Хойд Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байгааг мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )