Өнөөдөр /2019.04.05/ Samsung Electronics компани дэлхий дээрх харилцаа холбооны тав дахь үеийн технологиор бүтээсэн Galaxy S10 5G ухаалаг гар утас гаргалаа.
Лхагва гарагт Өмнөд Солонгос үндэсний 5G үйлчилгээг нэвтрүүлсэн анхны улсаар тодорсон. 5G сүлжээг ашиглан бүтэн киног нэг секунд хүрэхгүй хугацаанд татаж авах боломжтой.
Өмнөд Солонгосын SK Telecom, KT болон LG Uplus үүрэн утасны операторууд Сөүл хотноо Galaxy S10 борлуулж эхэлжээ. Өнөөдрийг хүртэл Өмнөд Солонгост 5G сүлжээг цөөн тооны сонгогдсон хүмүүс ашиглаж байжээ.
Samsung-ийн өрсөлдөгч LG энэ сарын сүүлээр V50 ThinQ 5G утсыг гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
5G сүлжээ нь 2034 он гэхэд дэлхийн эдийн засагт 565 тэрбум ам.долларын ашиг авчирна гэсэн тооцоо байна.
Хятадын компаниуд нийт 3400 5G патент эзэмшиж, дэлхийд тэргүүлж байгаа бол Өмнөд Солонгос нийт 2051 патент, АНУ 1368 патенттэйгээр удаалж байна. Өмнөд Солонгосын SK Telecom, KT операторууд 5G сүлжээндээ Хятадын “Huawei” компанийн технологийг ашигладаггүй бол LG UPlus “Huawei” компанийн технологийг ашигладаг байна.
Сэтгэгдэл ( 0 )