БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээллээр China Mobile, China Unicom, China Telecom, China Broadcasting Network зэрэг дөрвөн компани 5G сүлжээний эрх авсан байна. Дээрх дөрвөн компани БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй компаниуд аж. Дэлхийн үүрэн телефоны хамгийн том зах зээл гэгдэх БНХАУ Хуавэй болон АНУ-ын маргааны золиосонд 5G сүлжээг оруулахгүй байх боломжтой гэж технологийн мэргэжилтнүүд онцолж байсан юм.
Хэдийгээр Хуавэй компанийг АНУ хар жагсаалтад оруулсан ч Хятад болон Азийн зах зээлд 5G сүлжээ ашиглах боломжтой гэж БНХАУ-ын засаг захиргаа мэдээлсэн юм. Цаашид БНХАУ 5G сүлжээг ашиглан технологийн шинэ шийдлүүд, үйлчилгээний шинэ боломжийг илүү сайжруулна гэж дээрх дөрвөн том компаниас мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )