Засгийн газар ирэх оны төсөв хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.15/ хуралдаж байна. Хуралдаанаар эдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөрийн хэрэгжилт, цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулгыг сонсоод, 2022 оны улсын төсвийн төсөл хэлэлцэж байгаа аж. Улсын төсвийг аравдугаар сарын 1-ны дотор өргөн бариад, арваннэгдүгээр сарын 15-ны батлах хуультай. 

Мөн их дээд сургуулийг орон нутагт шилжүүлэх асуудал хэлэлцэж байгаа аж. Есдүгээр сарын 8-ны хуралдаанаар зарим их, дээд сургуулийг хотоос нүүлгэх, ХААИС-ийн зарим факультетийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн харьяа зарим сургуулийг Өмнөговь руу нүүлгэх төлөвлөгөөг танилцуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр танилцуулгаа хийх аж.

Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн С.Энхболд нар мэдээлэл хийх аж. Одоогоор цаг нь тодорхойгүй байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(162.158.178.69) 2021 оны 09 сарын 15

Шинэ онд ахмадын тэтгэвэр нэмэхээ мартавдаа гэж ах нь захих байна

0  |  0
Энжи(172.69.252.136) 2021 оны 09 сарын 15

Махан толгойтоо зайлуулаачээ

0  |  0
Top