Ц.Ганхүүг албан тушаалаас нь чөлөөллөө

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.15/ болж байна. Хуралдаанаар Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. 

Ц.Ганхүү нь 2015 оноос Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын даргын албыг хашиж байгаа бөгөөд Зайсангийн аманд “Инэл зайсан виллаж”, “Чариот ресиденс”, “Морьтон ресиденс” хотхонуудыг хамаарал бүхий хүмүүс нь барьсан гэх мэдээлэл байна.

Үүнтэй холбогдуулан Ц.Ганхүүг Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвүүдэд удирдах алба хашиж байсан нь дээрх хотхонуудыг барихад барилгын газар олголт болон барилга барихад шаардагддаг тусгай зөвшөөрлүүдийг авахад нөлөөлсөн, мөн мөнгө угаасан, албан тушаалын байдлаа ашигласан, хахуульд зуучласан гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.218.134) 2021 оны 09 сарын 15

Маш зөв шийдвэр гаргасан байна, энэ нөхөр бол аюумшигтай авилгачин шүү, сайн шалгаарай, АТГ-ынхаан.

0  |  0
Top