Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2021.09.15/ болсон. Энэ үеэр Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаарх мэдээллийг сонсчээ.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг, чиглэл өгсөн байна. Тодруулбал, газрын албаны хүнд суртал, авилгатай холбоотой асуудлаар иргэдээс хамгийн олон гомдол, санал ирдэг бөгөөд энэ асуудалд онцгой анхаарч, газрын асуудлыг иргэдэд нээлттэй болгож, энэ оны аравдугаар сард багтаан цахим үйлчилгээнд шилжүүлэхийг даалгажээ.
Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар цахимд шилжүүлэх бэлтгэл ажлын талаар танилцуулга хийхээр болжээ. Мөн Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах шийдвэр гаргасан байна.
Сэтгэгдэл ( 0 )