Хятадад газар хөдлөлтийн улмаас хоёр хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 16

БНХАУ-ын Сычуань мужийн Лужоу хотод газар хөдлөлтийн улмаас хамгийн багадаа хоёр хүн амиа алдсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

6 магнитудын хүчтэй газар хөдлөлт үүрийн 04:33 цагт болсон байна.

Гэмтэж бэртсэн хүний тоог одоогоор гурав гэж зарлаж байгаа бөгөөд хохирлын хэмжээг тогтоох ажил үргэлжилж байна.

Газар хөдлөлтийн голомт 40 км-ын гүнд байжээ. Газар хөдлөлт болсон хотод аврах ажил явагдаж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top