БНХАУ-д нэг тэрбум гаруй хүн коронавирусний эсрэг вакцинд бүрэн хамрагджээ.
Энэ талаар БНХАУ-ын эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлжээ. Хятадад нийт нэг тэрбум 11 сая 584 мянган хүн ковидын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байна.
БНХАУ-д нийт 2 тэрбум гаруй тун вакцин тарьжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд хийсэн таван тэрбум тун вакцины 40 хувь нь аж.
Хятад улсад вакцинжуулалтад хамрагдсан түвшин 2021 оны эцэс гэхэд 80 хувьд хүрч, хүн амын дунд нийтийн дархлаа тогтох төлөвтэй байна.
БНХАУ одоогоор дотооддоо ковидын эсрэг долоон төрлийн вакцин гарган аваад байгаа юм. Тэдгээрээс Sinopharm, Sinovac компанийн вакцинуудыг хамгийн ихээр хэрэглэжээ.
Хятад улсын нийт үйлдвэрлэсэн вакцины 50 хувь нь л гэхэд 1.4 тэрбум хүнээ вакцинжуулахад хангалттай хүрнэ. Тус улс ковидын эсрэг вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэж, дэлхийн бусад орныг вакцинаар хангаж чадна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )