Гэнэн, зөнөг хоёр

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа маргааш эхэлнэ. Гэхдээ Хэнтий аймгийн УИХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгуулийг бодоход Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрог дээр илүү өрсөлдөөн их, үзэх харах юмтай байх бололтой.

Уг тойрогт МАН-аас Э.Батшугар, АН-аас Э.Бат-Үүл, ИЗНН-аас Ш.Гантулга, “Зөв хүн Электорат эвсэл”-ээс Б.Найдалаа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх, Үнэн ба зөв намаас А.Отгонбаатар, Дэлхийн монголчууд намаас Логийн Цог, Ард түмний олонхийн засаглал намаас А.Батдорж, ШИНЭН-аас Ц.Гантулга нар нэр дэвшинэ. Тэдэн дээр хуульч Х.Бат-Ялалт бие даан нэр дэвшихээр болоод байгаа. Гэхдээ эдгээр дундаас жинхэнэ өрсөлдөөн Энхбаярын Батшугар, Эрдэнийн Бат-Үүл нарын хооронд болох нь ойлгомжтой. Бусад нэр дэвшсэн жижиг намын дарга, хуульч нар бол шударгаар хэлэхэд боломж олдсон дээр нь өөрийгөө олон нийтэд харуулах гэсэн л хүмүүс. Харин цагтаа УИХ-ын дэд дарга хийж явсан Логийн Цог яагаад нэр дэвшсэн нь анхаарал татаад байгаа юм. Нэгэн үе Логийн Цог одоо тойрогт нь цуг нэр дэвшиж байгаа Батшугарын аав Н.Энхбаяртай үй зайгүй явлаа. Бүр Н.Энхбаярын байгуулсан МАХН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдон, УИХ-ын дэд даргын алба хашсан гэхээр сэтгэлийн өр байдаг л байх. Тийм болохоор түүнийг Э.Бат-Үүлийн саналыг таслах санаа агуулж нэр дэвшүүлсэн байж болох шүү дээ.

Одоо эргээд гол өрсөлдөгч нарын тухай сэдэв рүүгээ оръё. Ер нь бол Монгол Улсад хамгийн их төлөвшсөн, тулхтай хоёр намаас “гэнэн”, “зөнөг” хоёрыг л нэр дэвшүүллээ гэж хүмүүс хэлж байна. Э.Батшугарын хувьд өөрийн нэр хүндийг ажил албан дээр гавьяа байгуулан харуулж, өсгөх хангалттай хугацаатай залуу хүн. Гэтэл аав нь л нүүрээ улалзуулан УИХ-ын гишүүн болгох гээд зүтгүүлээд байгаа мэт харагдах юм. МАХН-ыг МАН-д нэгтгэсэн нэг шалтгаан нь Э.Батшугарыг нэр дэвшүүлэх байсан хэмээх таамаг өнгөрсөн хавар хоёр нам нийлэхэд гарч л байлаа. Үүнийг нь нотолсон үйл явдал нь одоо болж байна. Түүнийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан МАН-ын Бага хурлын орой тус намын залуус асар их бухимдаж билээ. Дарга нарынхаа үгнээс гардаггүй уламжлалтай нам тулдаа л өнгөрсөн. Түүнээс биш АН байсан бол одоо улаан хэрүүл болж байхгүй юу. Уг нь Э.Батшугар тэр уур амьсгалыг ойлгоод Сонгинохайрхан дүүргээс нэр дэвших хүсэлтэй аль нэг чадалтай залууд ганц удаа байраа тавьж өгөх байсан юм. Тэгсэн бол МАН дотор УИХ-ын гишүүдээс нь илүү нэр хүнд олох боломж байв. Ингэж ухаан сийлж чадахгүй аавын шахалт, татан буугдсан намын нөхдийнхөө хавчлагаар нэр дэвших гээд улалзаж зогсоо болохоор нь гэнэн юм даа гээд байгаа хэрэг. Одоо өөрийнхөө талаар бусдаар л магтаал бичүүлж, яриулах зэргээр оноо цуглуулах гэж ядаж явна.
 

Нөгөө талд нь Э.Бат-Үүл өөрийнхөө биеийг алхам тутамдаа магтаж яваа харагдана. Чухам түүнийг сонгохгүй л бол Монгол Улс дарангуйлалд шилжиж, эрх баригчдын талхинд зовох бололтой. Манайхан парламентад сонгогдсон хүн ямар ажил хий­дэг талаар мэддэггүй юм шиг байна. Парламентад сонгогдсон хүн хууль боловсруулахад л өөрийн санаа оноог дэвшүүлэх эрхтэй. Иргэн, төрийн аливаа хэрэг явдлыг цаг үеийн нөх­цөл байдалд нь нийцүүлэн тохиромжтой хувилбараар нь шийдвэрлэж байхын тулд бүхий л хуулийг байнга сайжруулж байх шаардлага үүсдэг. Энэ ажлыг УИХ хийдэг юм. Дээр нь Засгийн газрын үйл ажиллагааг хянана, төсвийн төслийг нь баталж өгдөг. Үүнээс илүү эрх мэдэл эдлэхгүй. Бас хууль гаргах боллоо гэхэд УИХ-ын ганц гишүүн дангаараа хүсээд хийчихдэг ч юм биш. Олонхоороо баталж таарна. Ийм болохоор нэг хүн УИХ-д орлоо гээд ардчилал баталгаажаад, эрх баригч намынхан хийх гэж байсан зүйлээсээ буцаад “Сүүлээ хавчаад алга болно” гэж байхгүй. Нэг хүний кноп чухалд тооцогдох хэмжээнд тултлаа эрх баригч, сөрөг хүчний парламент дахь гишүүдийн тооны харьцаа ойртож байсан 1996-2000 он шиг бол ч яая гэхэв. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг сүүлд нь нэгдэж орсон С.Ганбаатар, Н.Алтанхуягтайгаа 13-уулаа л байгаа шүү дээ. Тэр хороо хотонд гэрэл гэгээ тавих, худаг ус гаргах, шугам сүлжээ шийдэх аж ахуйн ажлуудыг хийлгэмээр байгаа бол шат шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэв­шигч төлөөлөгчийг сонгохдоо бодох хэрэгтэй. Ер нь тэгээд Э.Бат-Үүл өөрөө ч, түүнийг дэмжигчид нь ч баатарлаг өнгөрсөн түүхийг нь сөхөж байна. Социалист нийгмийг хэрхэн нураасан бэ гэдэг алдар гавьяаны дуулал л сонсогдоод байх. Ингэж өнгөрсөндөө амьдарч байгаа болохоор нь хүмүүс “зөнөг” гэж хочилдог боллоо. Тэгээд байна аа, коммунист нийгэм гэгч уриа лоозон ихтэй  муухай нийгмийг дарсан тухай ярьдаг хүн байтлаа өдгөө өөрөө уриа лоозоны цуглуулга болчихсон харагдаад байгаа нь харамсалтай байна. Иймээс бусдаар өөрийгөө магтуулагч, өөрийгөө магтагч “гэнэн, зөнөг” хоёрын хажуугаар улстөрч болох бэлтгэлээ хийж яваа хүмүүс үймсэн нөхөн сон­гуулийг л Сонгинохайрханы иргэд үзэх нь дээ.

Харин тэр Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сон­гуулийн тухайд бол анхнаасаа өрсөлдөөн гарна гэж итгэсэн хүн ховор байна. МАН-аас Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг илгээсэн. Ардчилсан намын хувьд түүнтэй өрсөлдүүлэхээр Б.Гарамгайбаатарыг нэр дэв­шүүлээд байгаа юм. Уг нь АН-аас туршлагатай улстөрч илгээж, МАН-аас өнгөрсөн жилээс аймгийн Засаг дарга болж байж орон нутагтаа танигдсан хүнийг нэр дэвшүүлж байгаа. Гэвч Хэнтийн МАН-ынхан аймагтаа байтугай улсдаа хүчтэй байна шүү дээ. Эдгээрээс гадна цахим хуудсаараа бичлэг хийж олны анхаарлыг татсан М.Чингисхаан бие дааж байгаа бол ШИНЭН-аас Паралимпын аварга Д.Баатар­жавыг нэр дэвшүүлсэн байна. УИХ-д суудалтай улс төрийн гуравдагч хүчин ХҮН-аас нэр дэвшигч илгээсэнгүй. Шаардлагагүй сонгуульд цаг, мөнгө үрэхгүй гэж үзсэнийх байх л даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(172.69.252.138) 2021 оны 09 сарын 18

Аавын байхад албан тушаалд оч

0  |  0
Zochin(172.70.110.160) 2021 оны 09 сарын 18

Huuyee ene Gantulga chin Enkhbayriin hun baisn bizdee hediidee urvaad orood ireveee ene uvuuu

0  |  0
Зочин(172.70.110.160) 2021 оны 09 сарын 18

Энэ АН-ынхан яагаад дандаа хулгайч луйварчдыг нэр дэвшүүлдэг юм болоо

0  |  0
Zochin(172.70.110.204) 2021 оны 09 сарын 18

Batshugar bataaraa garaad ireh bhaa umnnuh songuuliar songogdohd tun oirhn bsn ene udaad uvuu nariig guitseed garaad ireh blguidee ene chin odoo

0  |  0
Зангараа(162.158.179.89) 2021 оны 09 сарын 18

Мэдрэмж муутай хөлсний этгээд энийг бичмэглэжээ. Ш.Гантулга тоймч шууд гарна.

0  |  0
Z(162.158.179.216) 2021 оны 09 сарын 17

Энхбаярын мэеэтэй хүүхэд

1  |  0
Иргэн(103.26.195.221) 2021 оны 09 сарын 17

МАН-ынхан 62-уулаа болох юм байна. Сонгинохайрханд МАН хүчтэй, МАХН гэж явсан хүмүүсийн толгойн эргүү гарсан болохоор бас хэдэн санал нэмэрлэнэ. Тэгээд ч Үүлийн цаг дууссан, Ганцад түгжиж ч мэднэ. Ял авах нь тодорхой байгаа хүн. Харин Хэнтийд засаг дарга бараг 70 хувиар ялна, Ерөнхийлөгчийн суудал, Ерөнхий сайдын нутаг. Гарамгайбаатар бол ГАРАМГАЙХУЛГАЙЧ, Хэнтийн Дорж Бааваа, Долгор эмээ гээд бүгд мэднэ.

0  |  0
Энжи(172.69.252.142) 2021 оны 09 сарын 17

Батшугал бас хийсэн эрүүл хүний хэмжээнд ч хүрэхгүй мулгуу хүн

0  |  0
Zochin(162.158.89.227) 2021 оны 09 сарын 17

Batshugar yagad ih huralin gishuun bolj bolohgui gej.Enhbayar gyai bol hamgin undur bolobsroltoi gegeeleg hun.Busdiig uuchilj chaddag agyyy uuch setgeltei hun.Huu ni banknii sain mergejilten...Elebgdorj l ene ailiin amidralaar,Enhbayaraar togloson hun! Elebegdirj,M.Enhbold nar l jinhene abilgachid um bn lee.Horon muu Elbegee chin harin jinhene hulgaich,mongolfd yahaaraa shuugdej baigaa Batuul neg debsheed yabj bdagin????!!! Shorond orohoos uhtlee aij bga ni ter.Tegee l Lodoigoor eldeb um yariulaad bgaaz

0  |  0
Top