Нөхөн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 18

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг өнөөдөр /2021.09.18/ олгов. 

Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ, Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР, Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ, Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ, Бие даан нэр дэвшигч Магнайбаярын ЧИНГИСХААН, 28 дугаар тойрогт Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР, Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ, Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА, "Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын НАЙДАЛАА, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ, Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР, Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ, Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА, Бие даан нэр дэвшигч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ нар тус тус нэр дэвшигчээр бүртгүүлж, үнэмлэхээ гардан авлаа.

Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 хороо (7-19, 21, 23, 25, 27-31, 38-40, 42, 43)-г хамрах нөхөн сонгуульд найман нам, нэг эвсэл, хоёр бие даан нэр дэвшигч оролцож байгаа бөгөөд нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар гардууллаа. 

Нэр дэвшигчийн үнэмлэхийг олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсох хуулийн зохицуулалттай. Мөн энэ өдрөөс эхлэн дээрх нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар цахим хуудастаа байршуулна гэж СЕХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(108.162.219.18) 2021 оны 09 сарын 18

Энэ АН-ынхан яагаад дандаа хулгайч луйварчдыг нэр дэвшүүлдэг юм болоо

0  |  0
Zochin(172.70.114.102) 2021 оны 09 сарын 18

Zaluuchuudaa demjmeer ymaa ene AN-iihan hugshchuudee l chiheed bhiin theer yaj ylah vdee

0  |  0
Зочин(172.70.114.102) 2021 оны 09 сарын 18

100 настай МАн хамгийн залуу хүнийг нэр дэвшүүлжээ. Залуу намууд дан хөгшчүүдийг уралдуулсан ч байх шиг

0  |  0
Top