ОХУ-ын Пермийн их сургууль дээр өнөөдөр /2021.09.20/ халдлага болж, найман хүн амиа алдлаа.
ОХУ-ын Мөрдөн шалгах хорооноос мэдээлснээр гэмтэж бэртсэн хүний тоог одоогоор 14 гэж тоолсон бөгөөд амиа алдсан болон шархадсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй аж.
Халдлагыг Пермийн үндэсний судалгааны их сургуулийн оюутан залуу үйлдсэн байна. Түүнийг баривчилжээ.
Пермийн хязгаарын захирагч Дмитрий Махонин халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж, хэргийн газар биечлэн ирсэн байна.
ОХУ-ын Мөрдөн шалгах хороо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Америк маягийн ардчилал үр дагавар илэрч буйн жишээ.