ПЕРМИЙН ХАЛДЛАГА: Хичээлээ ҮРГЭЛЖЛҮҮЛСЭН багш од болж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

Пермийн их сургууль дээр даваа гарагт халдлага болж, 6 хүн амиа алдаж, 28 хүн шархадсан юм.

Тэгвэл халдлагын үеэр лекцээ үргэлжлүүлсээр байсан профессор сошиалд од болж байна.

Профессор Сыромятников ангийн хаалгыг дотроос нь түгжээд лекцээ таслалгүй үргэлжлүүлж, зөв үйлдэл хийсэн гэж Пермийн их сургуулиас мэдэгджээ. Багш Олег Сыромятниковыг яагаад хичээлээ үргэлжлүүлсээр байсан талаар Пермийн их сургуулиас тайлбар хийлээ.

Мэдэгдэлд “Хамгийн гол нь профессор ангийн хаалгыг дотроос нь түгжсэн байсан. Энэ бол тухайн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой үйлдэл. Тэр лекцээ үргэлжлүүлсээр байсан тухайд, хүн бүрийн хувийн үнэлгээ өөр. Хүмүүс стрессийн нөхцөл байдлыг янз бүрээр хүлээж авдаг. Тайван байдлаа хадгалж, сандарч тэвдэхгүй байх нь чухал байсан” гэжээ.

Их сургууль дээр буутай этгээд гал нээх үеэр профессор Оросын уран зохиолын түүхийн сэдвээр лекц тавьж байжээ.

Олег Сыромятников нь хэл шинжлэлийн доктор, Пермийн үндэсний судалгааны их сургуулийн Орос хэл, яриазүйн тэнхимийн профессор, Бүх Оросын Ф.М.Достоевскийн нийгэмлэгийн Пермь дэх салбарын дарга аж.

Профессор Олег Сыромятников: Оюутнууд маань бүрэн аюулгүй байдалд байсан

Профессор Олег Сыромятниковыг халдлагын үеэр лекцээ үргэлжлүүлж байсан талаар мэдээ гарсны дараа Пермийн их сургуулиас түүнийг шалгажээ.

Профессор “Оюутнууд маань бүрэн аюулгүй байдалд байсан. Коридорт юу болж байгаа, хэн байгаа, тэнд юу болж байгааг мэдэх гэж гарах нь утгагүй, тэнэг, аюултай үйлдэл” хэмээн ярьсан байна.

Түүний хичээл зааж байсан анги тавдугаар давхарт байдаг бөгөөд буутай этгээд хоёрдугаар давхраас дээш гараагүй юм. Профессор хаалга нь металл түгжээтэй байсан гэжээ.

Их сургууль дээр гал нээснийг мэдээд профессор декантай холбогдоход “Хичээлээ үргэлжлүүл” гэж хэлсэн байна. Оюутнуудыг айлгаж сандаргахгүйн тулд ердийнхөөрөө байж чадсан багш ОХУ даяар хүндлэгдэж байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gaihaltai umaa(162.158.88.34) 2021 оны 09 сарын 28

Hunii uhaan yanz bur,hund ued l uhaantai handdag,olon hunii tului bj chaddag Taiban saihan gaihaltai Hun bn.Manaid bol bie bie ruugee dairch dabshilaad yah bsan bol?

0  |  0
Zu(162.158.89.81) 2021 оны 09 сарын 23

Жинхэнэ хүн юмдаа

0  |  0
Зочин(103.57.95.229) 2021 оны 09 сарын 28

Өрөөний хаалгыг энэ багш биш, эмэгтэй оюутнууд түгжсэн. Мөн хаалганы өмнүүр ширээнүүдээ овоолж тавиад, өрөөний хойд буланд бөөгнөрөөд дуу чимээ гаргалгүй сууцгая гэхэд зөвшөөрөөгүй, чанга дуугаар лекцээ уншаад, оюутнуудыг заавал бич гээд байсан хүн дээ. Номын мангуу

0  |  2
Лхагва (172.69.252.142) 2021 оны 09 сарын 28

Эр зориг гэдэг чинь энэ шүү дээ

2  |  0
Top