ОХУ-ын Пермийн үндэсний судалгааны их сургууль дээр өнгөрсөн оны есдүгээр сард буутай этгээд гал нээж, зургаан хүний аминд хүрч, 40 гаруй хүнийг шархдуулсан билээ.
Уг халдлагыг үйлдсэн Тимур Бекмансуровт прокурорын зүгээс бүх насаар нь хорих ял оноох хүсэлт тавьжээ. Оюутан Тимур Бекмансуров эхний таван жилийг шоронд өнгөрүүлэх бол дараа нь ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх аж.
Бекмансуров баривчлагдах үедээ эсэргүүцэл үзүүлсний улмаас хоолой, гэдэс, хөлөндөө шархдаж, зүүн хөлийг нь тайрахаас өөр аргагүйд хүрсэн. Залуу гэм буруугаа бүрэн хүлээсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )